Сирийн засгийн газар болон зэвсэглэсэн сөрөг хүчнийхний хооронд зуучийн үүрэг гүйцэтгэхэд Тегеран бэлэн байна гэж НҮБ ын дэргэдэх Иран улсын байнгын төлөөлөгчийн орлогч Эшак аль-Хабиб мэдэгдэв. Ираны телевизийн “ Пресс ТВ” сувгийн мэдээлснээр, дипломат нь Сирийн асуудал эрхэлсэн НҮБ ын болон АОЛийн шинэ тусгай төлөөөлөгч Лахдар Брахимийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Аль-Хабибийн хэлснээр, зэвсэгт сөргөлдөөнийг зөвхөн сиричүүдийн энхийн удирдлаган дор л зогсоож болох ажээ. Түүнчлэн, дипломат гадаадын орнуудаас тус улсын босогчдод хөрөнгө, зэр зэвсэг нийлүүлж сирийн ерөнхийлөгч Башар Асадын ЗГ- ыг унагаахыг оролдож байгаа “хорон санаатнуудыг” эрс шүүмжлэв.