Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зургаан талын хэлэлцээр сэргэж магадгүй байна. Энэ асуудлаарх хятад, өмнөд солонгосын Бээжинд сэргээсэн хэлэлцээр ингэж бодох үндэс болж байна.

БНАСАУ-аас гадна АНУ, Өмнөд Солонгос, Хятад, Орос, Япон зэрэг улсууд орж байгаа зургаан талын хэлэлцээр нь 2009 онд Пхеньянаас болж тасалдсан юм. Хоёр дахь удаагаа цөмийн туршилт хийсний хариуд олон улсын хориг арга хэмжээ авсанд Умард Солонгос ингэж хариулсан юм. АНУ-ын талаас бодит аюул учирч байгаа учраас батлан хамгаалах чадвараа дээшлүүлэх үүднээс цөмийн туршилт хийсэн гэж Пхеньян тайлбарласан байна. Ким Чен Ирийг нас барсны дараа БНАСАУ-ын шинэ тэргүүн нь түүний хүү Ким Чен Ын болсон юм. Үүний дараа Пхеньяны гадаад ертөнцтэй харицах харилцаанд хөдөлгөөн бий болсон юм.

Хэрвээ тус улсад хүнсний тусламж үзүүлвэл цөмийн туршилт хийхээ болон алсын тусгалтай пуужин хөөргөх, Йонбен цөмийн төвд уран баяжуулах хөтөлбөр зэргээ зогсоохоор Пхеньян 2-р сарын 29-нд амалсан юм. Энэ хэлэлцээрийн явуулсан АНУ-ын Төрийн департаментийн тусгай төлөөлөгч Глин Дэвис, “Бид маш бага дэвшилд хүрлээ гэж би бодож байна. Харин одоо үүнийг цаашид хөгжүүлэх шаардлагатай гэж би үзэж байна гэж” хэлсэн байна.

БНАСАУ-ын аюулгүй байдлын хатуу баталгааг АНУ-аар гаргуулах, тус улсад үзүүлэх эдийн засгийн тусламжаа өргөжүүлэх зэрэг асуудал нь дараачийн алхам байх ёстой гэж Пхеньян үзэж байна. Харамсалтай нь америкийн ерөнхийлөгч ийм алхам хийхгүй, тэр тусмаа ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүр ч үгүй. Ийм учраас Глин Дэвисийн амжилтыг бэхжүүлэх цорын ганц зөв арга зам бол зургаан талын хэлэлцээрийг сэргээх явдал юм.Хамгийн гол нь урьдын алдааг давтах ёсгүй гэж ОУХДС-ийн Олон улсын асуудлын хүрээлэнгийн шинжээч Андрей Иванов үзэж байна: «2003 онд эхэлсэн зургаан талын хэлэлцээр Пхеньяны цөмийн зэвсгийн туршилтыг зогсоож чадахгүй байгаа юм. Үүний үндсэн шалтгаан нь хэлэлцээрт оролцогч зарим нэг улс харилцан буулт хийхийг хүсэхгүй байгаатай шууд холбоотой. 21-р зууны эхэнд Өмнөд Солонгос, Хятад, Орос улсууд болон ЕХ Умард Солонгос улсыг олон улсын тусгаарлалтаас гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байсан юм. Харин АНУ Пхеньяныг нууцаар уран баяжуулж байгаа гэж сэжиглэн Умард Солонгос улсад туслах олон улсын хөтөлбөрийг тасалдуудлж, БНАСАУ-д нийлүүлэх байсан хөнгөн усаар ажилладаг цөмийн реактор нийлүүлэх ажлыг саатуулсан юм. Пхеньян үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж өөрийн хүлээсэн үүргээсээ татгалзаж, цөмийн хөтөлбөрөө сэргээсэн юм. Цаашид болсон зургаан талын хэлэлцээр дээр америкчууд Пхеньянд байнга даралт шахалт үзүүлж, эхлээд цөмийн хөтөлбөрөө бүрмөсөн зогсоохыг шаардаж, зөвхөн дараа нь тоног төхөөрөмжид нь монтаж хийнэ гэж амлаж байсан юм. Вашингтон үүнээс гадна Пхеньянд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхөөс байнга татгалзаж байсан юм. Зургаан талын хэлэлцээрийг хулгайлагдсан хүмүүсийн асуудлаа шийдэхийн тулд ашиглахаар шийдсэн Япон улс энд бас зохих “хувь нэмрээ” оруулсан юм. Үүнээс гадна эдийн засгийн томоохон тусламж авхын тулд хлэлцээрийг ашиглаж байна гэж хойд солонгосчуудыг байнга зэмлэж байсан юм» гэж тэр ярилаа.

Иймэрхүү буруутгал одоо ч гарч магадгүй юм. Зургаан талын хэлэлцээрийг сэргээсэн тохиолдолд эхлээд 1994 онд хэлэлцэж тохирсон хөнгөн усны реактор нийлүүлэх асуудал болон БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг өөрчлөх асуудлыг эхний ээлжинд хэлэлцэх хэрэгтэй гэж БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч саяхан мэдэгдсэн байна. Пхеньяны энэ шаардлага нь алсын тусгалтай пуужин болон цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөөсөө татгалзсны хариуд Умард Солонгос улсад аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх шаардлагатай нэгэн адил шудрага шаардлага юм гэж хэд хэдэн шинжээчид үзэж байна. Пхеньяны улс төрийн дэглэмийг солихыг бодохгүй байна гэсэн Вашингтоны аман баталгаа нь БНАСАУ-ын удирдлагад хангалттай биш байна. Цөмийн хөтөлбөр нь зөвхөн энхийн зорилготой гэсэн Пхеньяны аман баталгаа нь хэлэлцээрт оролцогчид болон америкчуудад хангалттай бус байна. Ийм учраас зургаан талын хэлэлцээр сэргэвэл оролцогчдыг хүндээс хүнд ажил хүлээж байна. Амжилтанд хүрхийн тулд тэсвэр тэвчээрээс гадна даралт шахалтаас зайлсхийж харилцан буулт хийхэд бэлэн байх асуудал маш чухал байна.