Орос улс ДХБ –ад элссэн нь БНХАУ тай харилцахад эерэг нөлөө үзүүлнэ гэж Орос улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Андрей Белоусов үзэж байна. Тэрээр Владивостокд зохиогдож байгаа АНД бүсийн ЭЗХА ны ДХУ –ын хүрээнд зохиогдсон хэвлэлийн бага хурал дээр хийсэн тайлбартаа, энэ нь хоёр орын хоорондын бараа эргэлтийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой гэв. Түүнчлэн, Белоусов хэлэхдээ, Орос улс хөрөнгө оруулагчдын, ялангуяа хятадын хувьд илүү ойлгомжтой орон болж байна гэлээ. Мөн БНХАУ ын хөрөнгө оруулагчид нь Орос улсын нутаг дэвсгэр дээрх шууд хөрөнгө оруулаттай томоохон хөтөлбөрүүдэд оролцож байгаа гэдгийг сануулав. Белоусовын хэлснээр, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн сацуу түүний бүтцийг сайжруулах зорилт бий аж. Энэ нь Орос улсын хувьд урт хугацааны бөгөөд шийдэж болох асуудал юм.