Саяхан байгуулагдсан Орос- Хятадын хөрөнгө оруулалтын сан анхныхаа арилжааг хийлээ. Тэд Алс-Дорнодод үйл ажилгаагаа явуулдаг мод боловсруулах ирээдүтэй компанид хөрөнгө оруулалт хийлээ. Уг компаний тодорхой үйл ажиллагааны тухай энэ долоо хоногт зохиогдож байгаа АНДБ ЭЗХАны ДХУ дээр албан ёсоор зарлана гэж Орос улсын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирил Дмитриев ярьлаа. Тэрээр хэлэхдээ, тус үйлдвэрт нилээд хэдэн зуун сая долларын хөрөнгө орууулалт хийхээр төлөвлөөд байна. Ойрын ирээдүйд тус сан нефть-хийн үйлдвэр, тээвэр, целлоз-цаасны үйлдвэр болон оросын онгоцны буудлуудыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.