Тэнгисийн цэргийн флотыг жолоочгүй усанд шумбагч онгоцоор зэвсэглэлээ гэж Хөлөг онгоц үйлдвэрлэгч нэгдсэн корпорацийн батлан хамгаалахын улсын захиалгын департаментийн дарга Анатолий Шлемов мэдэгдлээ. Усанд шумбагч хүн амьдардагүй бие даасан аппаратыг бүтээх ажил ОУ-д 1980-аад оны сүүлчээс эхтэй гэж тэр ярьсан байна.

Тусгай даалгаварыг хүн жолооддог аппаратын тусламжтайгаар гүйцэтгэх боломжгүй гэсэн шийдвэрийг бүр 1989 онд гаргасан юм. Хорлон сүйтгэх болон хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг ажиллагаа явуулахад роботжуулсан хэрэгслийг ашиглах нь зүйтэй гэж цэргийнхэн үзсэн байна. Жолоочгүй усанд шумбагч онгоц нь зөвхөн цэргийн ч бус иргэний зорилтыг хэрэгжүүлэхэд тустай гэж тэнгисийн цэргийн шинжээч Владимир Щербаков ярьж байна : «Жишээ нь, ёроолын хэсгийг тодорхойлох хайгуул хийх, усанд шумбагчид болон жолоодлогот шумбагч аппаратыг ашиглах боломжгүй амь насанд аюултай эсвэл хэтэрхий өндөр өртөгтэй зэрэг нөхцөл байдалд жолоочгүй аппарат нь амин чухал юм. Энэ жолоочгүй аппаратын тусламжтайгаар дайсны усанд шумбагч хөлөг болон хөлөг онгоцууд, боомт болон баазуудад байрлах янз бүрийн байгууламжуудыг устгах тусгай даалгаварыг гүйцэтгэх боломжтой юм» гэж тэр ярилаа.

Дайсны байлдааны хөлөг онгоцуудыг устгах арай хямд, үр ашигтай зэвсэг болох торпед, мин зэрэг зэвсэг байна гэж зарим шинжээчид үзэж байна. Харин жолоочгүй усанд шумбагч аппаратуудын тусламжтайгаар мин болон минийн талбайг хайж устгах нь үнэхээр үр ашигтай юм. Энэ чиглэлийг хөгжүүлэхийн тулд техникийн хөгжлийн өндөр түвшин, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Гэхдээ далай тэнгисийг ашигладаг иргэний, цэргийн бусад ямарч байгууллагууд ирээдүйд ийм аппаратгүйгээр ажиллах, хөгжих боломжгүй юм.

ОУ-д ийм аппаратыг хий дамжуулах хоолойд гарсан ослын хор уршгийг зайлуулах, усан доорхи байгууламжууд болон живсэн хөлөг онгоцуудыг эрж хайх зэрэг ажилд ашиглаж байна. Жолоочгүй усанд шумбагч аппартуудыг бий болгох ажил нь цэргийн техникийг роботжуулах дэлхий нийтийн хандлагад нийцэж байгаа юм. Өнөөдөр цэргийнхэн өөрсдөө нисгэгчгүй байлдааны сөнөөгч онгоц, робот танк зэргийн тухай ярих боллоо гэж “Цэргийн бие даасан хандлага” сонины хариуцлагатай редактор Виктор Литовкин ярьж байна: «Энэ хандлага нь газрын, агаарын, усан доорхи жолоочгүй техникийг хөгжүүлэх гурвалд багтаж байгаа юм. Жолоочгүй техник нь зөвхөн хайгуул хийгээд тэнгисийн ямар нэгэн байг устгаад зогсохгүй тэнгисийн ёроолыг судлах, эрэл хайгуулын ажил хийх, зүг чиг байршил олох зэрэг ажилд ихээхэн ашиг тустай юм. Эдгээр аппартуудын ирээдүйд гүйцэтгэх ажлыг бид одоохондоо төсөөлж ч чадахгүй байж мэдэх юм» гэж тэр ярилаа.

Өнөөдөр дэлхийн тэргүүлэх орнуудын зэвсэгт хүчнүүд тэнгисийн цэргийн бүрэлдүүн хэсэгт ихээхэн анхаарал хандуулж байна. Ийм учраас тусгай даалгавар биелүүлэх жолоочгүй усанд шумбагч техник бүтээх ажил улам л идэвхижих болно гэж шинжээчид үзэж байна.