Интернетийн үед цаасан ном хэрэгтэй юу? Оюуны ухааны үргэлжилсэн үгийн зохиол бүтээл, олон уншигчдын хооронд яаж гүүр байгуулах вэ? Орчин үеийн уран зохиолын тухай, ном хэвлэн гаргах тухай эдгээр болон бусад асуултуудын хариултыг Москвад нээгдсэн уламжлалт 25 дахь олон улсын номын үзэсгэлэн худалдааны үеэр зохиолчид, хэвлэх үйлдвэрийн эзэд хайх болно.

Үзэсгэлэнд гадаадын болон Ойрхи-Дорнодын 60-аад орны хэвлэх үйлдвэрийн эзэд, утга зохиолын ажилтанууд болон утга зохиол шүүмжлэгчид оролцож байна: «Иран улсын өргөн үзмэр гаргажээ. Энд Ираны солын төв, ЭСЯ, ираны хэвлэх үйлдвэрүүдийн үзмэрүүдийг дэлгэн харуулсан байна гэж Үзэсгэлэн худалдааны ерөнхий захирал Николай Овсяников “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ярьж байна. Саудын Араб бас том үзүүлэн гаргасан байна. Оролцогчдын дунд Египт байна. Үзэсгэлэн дээр нийт 200 гаруй мянган төрлийн ном зохиол тавигдснаас лалын шашны сэдэвтэй бүтээлүүд бас оржээ» гэж хэлсэн.

Москвагийн уламжлалт үзэсгэлэн худалдаанд хэдэн зуун хүн очиж сонирходог. Нэгдүгээрт, энэ нь номын ертөнцийн шинэ бүтээлүүдтэй танилцах боломж олгодог төдийгүй, хэрэгтэй номоо хэвлэлийн газрын буюу хямд үнээр худалдаж авах боломжтой юм.

Хоёрдугаарт, хайртай зохиолчидтойгоо уулзах боломжтой. Орос болон гадаадын уран зохиолчид Москвагийн үзэсгэлэнд биечлэн оролцож шинэ номоо танилцуулдаг. Жишээ нь, оросын “Большая книга” шагналыг эзэн Александр Иличевский ээн удаагийн үзэсгэлэн дээр өөрийн замын тэмдэглэл “Город заката”/”Нар шингэх хот”/ номыг танилцуулна. Уг номыг Иерусалимд дурлал зарласан ном гэж нэрлэцгээж байна.

Үзэсгэлэнгийн эхний өдөр аугаа их зохиолч Лев Толстойд зориулсан “Уран зохиолын нээлттэй өдөр” болов. Ийм төрлийн өдрүүд нь москвагийн үзэсгэлэнгийн шинэлэг зүйл юм. Тэдгээрийг нэртэй хөтлөгчид явуулдаг. Тэд нилээд хэдэн өдөөн хатгасан асуултуудад хариулахыг хичээдэг юм. –Бидэнд Толстой, Достоевский байхад яагаад орчин үеийн үргэлжилсэн үгийн зохиолыг унших ёстой юм бэ ?”.

Уран зохиолын орчуулгын тулгамдсан зорилтуудыг дэлхийн 30 гаруй орны 150 орчим орчуулагчид оролцсон чуулган хэлэлцэнэ: « ОХУ –д жилд 120 мянган төрлийн ном хэвлэгдэн гарч байдаггэж Холбооны хэвлэл, мэдээллийн агентлагийн дэд тэргүүн Владимир Григорьев ийн ярьж байна. – Энэ нь дэлхийд хэвлэгдэж байгаа бүтээгдэхүүний дөрөвдүгээр байр юм. Энэ бол хангалттай тоо. Энэ бүх хэмжээний 12 орчим хувийг орчуулгын уран зохиол эзэлдэг. Оррос улс орчуулгын сургуулийн хосгүй уламжлалтай. Гэхдээ орчин үеийн уран зохиолын орчуулга тэр бүр сайнгүй байна. Энэ нь юуны өмнө орос хэлнээс гадаад хэл рүү орчуулагдаж байгаа зохиол бүтээлтэй хамааралтай юм» гэж хэллээ.

”Орос хэлнээс гадаад хэл рүү орчуулах уран зохиол: тулгамдсан асуудлууд болон ирээдүй” сэдэвт орчуулагчдын чуулганы үеэр анх удаагаа “Читай россию/Read Russia” шагналыг гардуулсан юм: «Энэ шагналыг Орчуулгын хүрээлэнгээс санаачилсан –гэж Владимир Григорьев ярьж байна. –Орчуулыгн хүрээлэн нь ОХУ ын хүмүүнлэгийн тэргүүлэгч хүрээлэнгүүдийг нэгтгэдэг юм. Энд Москва, Санкт-Петербургийн их сургуулиад хийгээд номын сангууд болон Оросын ШУА ийн оросын уран зохиолын хүрээлэн багтдаг юм» гэж хэллээ.

“Читай россию/Read Russia” жил тутмын шагналыг дөрвөн номинациар олгодог. Орчин үеийн үргэлжилсэн үгийн зохиол, орчин үеийн яруу найраг, 19-20 – р зууны оросын үргэлжилсэн үгийн зохиол болон мөн үеийн оросын яруу найраг . Энэ жил шагналыг сүүлийн хоёр жилд орос хэлнээс орчуулагдаж, нийтлэгдсэн /араб болон япон хэл нийлсэн 8 хэлний /бүтээлд хүртээх юм. Орчуулагчид 5 мянган евроны мөнгөн шагнал олгоно. Уг бүтээлийг хэвлэсэн Хэвлэлийн газарт 3 мянган еврогийн шагнал хүртээх юм. Харин уншигч олонд юу ирэх вэ? Оросын уран зохиолын шилдэг бүтээлтэй танилцах таашаал. Оросын тухай уншаарай.