Сибирь болон Алс-Дорнодын эдийн засаг, нийгмийн хөгжил – Орос улсын ЗГ- ын гол зорилтуудын нэг юм гэж ОХУ - ын ГХЯ - ны тэргүүн Сергей Лавров Владивостокийн АНД бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны анхны бүгд хурлын үр дүнгийн талаар хийсэн мэдэгдэлдээ дурдав. Энэхүү зорилгыг хэрэгжилт тухайлбал, АНД бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцаас шалтгаална.

Хэвлэлийн бага хурал дээр Хятадын сэтгүүлч Сергей Лавровоос Орос улсын Дорнод руу баримталж байгаа шинэчлэгдсэн хандлагын тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхийг хүссэн юм. ОХУ - ын ГХЯ - ны тэргүүн хариулахдаа, энд хэтийн зорилтын тухай биш, харин түншлэлийн тухай яригдах юм гэв6 «Энд ямарч шинэчлэгдсэн хандлагын тухай яриа байж болохгуй юм. Учир нь бид манай өвөг дээдсийн буянд болон заяа тавилан, газар зүй, түүхийн үр дүнд өрнөд, умардад өөрийн чиг шугамтай. Бидний сонирхол Орос улсын хосгүй газар геополитикийн болон газар зүйн байршлыг дээд зэргээр ашиглахад оршиж байдаг. Тэгээд ч Сибирь болон Алс-Дорнодын нийгэм-эдийн засгийн сэргэлтүүд нь орос улсын урьталуудын нэг юм. Бид БНХАУ - тай Сибирь, Алс-Дорнодын болон БНХАУ- тай зэргэлдээ орших мужуудтай эдийн засаг, хөрөнгө оруулалтыг хамтын ажиллагааг хөгжүүлэх хоёр талын гэрээтэй. Ингэхдээ бид бусад зүйлүүдийг умартан, европ, өмнөд-азийн түншүүдтэй харилцаагаа зогсооно гэсэн зүйл огт биш. Мэдээж хэрэг, бид энэ бүгдийг нарийн налархай хөгжүүлж, өөрсдийн давуу талуудыг дээд зэргээр ашиглахыг хүсч байна» гэж хэлсэн.

АНД бүсийн орон зайд бизнес эрхлэх боломжийг хялбарчлах үүднээс бизнес эрхлэгчдэд хялбаршуулсан визний дэглэм тогтоогоод байна. Түүнчлэн, ОХУ - ын ГХЯ - ны тэргүүн хэлэхдээ, Өмнөд-Солонгос улс хоёр орны иргэдийн богино хугацааны аялалын үед визгүй зорчих төслийг хэлэлцэхийг санал болгов. Москва энэ саналыг хүлээн авч, дэмжиж байгаа төдийгүй АНД бүсийн бусад орнуудтай хэлэлцэхэд бэлэн байна.

АНД бүсийн ЭЗХА - ны чуулганы сайдын түвшингийн хөтөлбөр өнөөдөр Владивосток хотод эхэлж байна. ГХЯ болон Худалдааны сайд нар нь 9-р сарын 7 - ны өдөр явагдах АНД бүсийн ЭЗХА ДХУ дээр тус байгууллагын Орос улсын даргалсан чуулганы жилийн үр дүнг дүгнэн, улс орнуудын тэргүүн нарын батлах Декларацыг бэлтгэх ёстой юм.