Дөрвөн жил завсарласан Энэтхэг - БНХАУ – ын хамтарсан хээрийн сургалт сэргэнэ. Энэ тухай Делид айлчилж байгаа Хятадын БХЯ -ны сайд Лян Гуанли, Энэтхэгийн БХЯ - ны тэргүүн А.К.Энтонитэй хийсэн яриа хэлэлцээний дараа мэдэгдэв. Ноён Энтони Хятадын сайдтай хийсэн яриа хэлэлцээнийхээ дараа АНД бүс болон Өмнөд Азийн байдлыг бүх талаас нь хэлэлцэхийн зэрэгцээ хил орчмын нутаг дэвсгэрийн асуудлыг ярилцсан гэж уламжлав. Яриа хэлэлцээ чин сэтгэлийн, илэн далайгүй болж өнгөрсөн гэж энэтхэгийн цэргийн тэргүүн мэдэгдэв. Лян Гуанле өөрийн зүгээс хэлэхдээ, яриа хэлцээний явцад талууд өндөр хэмжээний айлчлалын асуудлаар болон цэргийн солилцоо, тэнгисийн аюулгүй байдал болоод хоёр орны Тэнгисийн цэргийн флотын хамтын ажиллагааны асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрсэн гэж мэдэгдэв. “Би энэтхэгийн сайдтай илэн далангүй, ажил хэрэгч мэтгэлцээн явуулсан “ гэж хятадын цэргийн тэргүүн хэлжээ. Энэтхэг, Хятад улс нь цуврал дипломат санал зөрөлдөөний улмаас 2008 онд цэргийн хамтарсан сургалтаа зогсоосон юм.