Владивостокд энэ долоо хоногт АНД ЭЗХА ДХУ зохиогдож буй нь Орос улсыг дэлхийн эдийн засагт идэвхитэй үйл ажиллагаа явуулах боломж олгож байна. Энэ тухай Орос улсын Алс-Дорнодын хөгжлийн сайд Виктор Ишаев мэдэгдлээ. Түүний үзэж байгаагаар, ДХУ ыг явуулах газраар оросын алс-дорнодын төв - Владивостокийг сонгосон нь утгатай аж. Чухамхүү тус хот нь Орос улсын АНД бүсийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг тодорхойлох хот юм. ДХУ нд бэлтгэх хугацаанд Владивосток нь бизнес эрхлэхэд таатай орчинтой орчин үеийн хот болж хувирсан гэж Ишаев тэмдэглэв. Солонгосын төмөр зам, Өмнөд-Солонгост хийн хоолой болон Байгаль-Амурын төмөр замын хоёр дахь ээлжийг барьж байгуулах болоод боомтуудын дэд бүтцийг хамтран хөгжүүлэх, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхол Орос улс байна. АНД бүсийн ЭЗХА ны байгуулагад нийт 21 орон орж байгаа бөгөөд эдгээр орнуудад дэлхийн ДНБ - ний 57 гаруй хувь ноогдож байна.