Орос улс АНД бүсийн ихэнхи орнуудтай визтэй зорчих дэглэмийг цуцлах асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Орос улсын ГХЯ - ны тэргүүн Сергей Лавров АНД ЭЗХА - ны ДХУ- ын хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний ярьснаар, ийм гэрээний төслийг хэлэлцэхийг Өмнөд - Солонгос санал болгосон гэв. Сайд хэлэхдээ, АНД ЭЗХА – ны хүрээнд бизнес эрхлэгчдэд хил давахад нь хялбарчилсан дэглэм гаргаад байна, одоо ДХУ дээр визний хялбарчилсан бусад саналуудыг хэлэлцэх болно. Тухайлбал, хүмүүнлэгийн тусламж хүргэхэд болон сүйрлийн үр дагаврыг арилгахаар ирж байгаа хүмүүст ийм саналыг тавих болно гэж Лавров хэллээ. Оросын сайдын үзэж байгаагаар, энэхүү санал нь дэмжлэг авах ёстой ажээ.