АНУ-ад Морзийн цагаан толгой гарсны 175 жилийн ойг тэмдэглэж байна. Цэг, зураас ээлжлэх тэмдэгнүүдийн туслалцаатай үсэгнүүд дамжуулах систем нь Нью-Йоркийн их сургуулийн профессор Сэмюэл Морзийн боловсруулсан бүтээл. Түүний нээлтээс долоон жилийн дараа дэлхийн ан удаа цахилгаан утас бий болсон. Вашингтон, Балтиморын хооронд тавьсан 64 км зайд тавьсан кабелаар “Бурхан таны ажил үйлс гайхамшигтай!” библийн хэсгээс дамжуулж байжээ. Цахилгаан утасны төхөөрөмжийг бүтээсэн явдал нь “20 –р зууны гайхамшигтай бүтээл “байсан гэж үнэлсэн. Харилцаа холбооны шинэ эрин үеийги нэээсэн Морзе нь өөрөө энэхүү шинэ бүтээлээ зугаатай зүйл гэж хүлээн авч байжээ. Түүний сонирходог гол зүйл бол уран зураг байв. Мэргэжлийн зураач зурсан зургуудаа борлуулж, баян чинээлэг хүмүүсийн хөргийг зурж мөнгө олдог байв.