Орос улсын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр АНД бүсийн ЭЗХА ны 20-р ДХУ ын бэлтгэл ажлыг дуусгаж байгаа худалдааны сайд нарын хуралдааны нээлтийн ажиллагааг эхлүүлэв. Лавровын хэлснээр, УУлзалтын явцад АНД бүсийн ЭЗХА-ны удирдагчдын Тунхаг бичгийн бэлтгэлийн дуусгаэ хамтарсан мэдэгдэлийг сайшаан дэмжихээр төлөвлөж байна.Тэрээр цааш хэлэхдээ, АНД бүсийн чуулганыг даргалахдаа Орос улс худалдаа-хөрөнгө оруулалтыг либералчлал, бүсийн эдийн засгий хамтын ажиллагаан дээр хүчин чармайлтаа төвлөрүүлэж, тээвэр-логистикийн системийг боловсронгуй болгож, шинэтгэлийг өсгөх зорилгоор хүнсний аюулгүй байдал, хамтын ажиллагааг хангах саналуудыг тавьлаа гэв. Лхагва гаригийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын тухай Лавров хэлэхдээ, хүнсний аюулгүй байдлын асуудлууд болон онцгой байдлын нөхцөлүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлыг нэмэгдүүлэх болон, ДХБ- ын Дохогийн яриа хэлцээний тулгамдсан асуудлууд болоод худалдааны олон талт асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэв. Пүрэв гаригт талууд найдвартай тээвэр-логистикийн сүлжээ байгуулах болон шинэтгэлийг өсгөх үүднээс харилцан ажиллагааны асуудлаар ярилцана.