АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ерөнхийлөгчөөр дахин сонгогдовол Орос улстай “өмнөх харилцаагаа шинэ утга агуулгаар баяжуулан хөгжүүлнэ “. Энэ тухай мягмар гаригт нийтийн хүртэл болсон намын хөтөлбөрт өгүүлжээ. Уг баримт бичигт, Бүгд найрамдах намаас нэр двэшигч, Обамагийн өрсөлдөгч Митт Ромни нь өөрийн хөтөлбөртөө “Хүйтэн дайны үеийн” хөтөлбөрийг ашиглана гээд Орос улсыг “АНУ-ын нэг номерын геополитикийн дайснаа “гэж нэрлэжээ. Ингэхдээ Ромни нь Вашингтон, Москва нь “туйлын тодорхой сонирхолуудаа” алдаж байгаа гэжээ. Тэдгээрийн дунд америкийн ардчилагчдын нэрлэж байгаа цөмийн зэвсгийг хорогдуулах, Иран болон БНАСАУ ын цөмийн хөтөлбөрүүдийг дэлгэрүүлэхийг зогсоох, цөмийн материалуудыг террористуудын гарт орор боломжуудыг тэсвэрлэхгүй “ зэрэг байх ажээ. Баримт бичигт Орос улстай “өмнөх харилцаагаа шинэ утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх “ бодлого нь эдгээр салбаруудад хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан” гэжээ. Нөгөөтэйгүүр, хөтөлбөрийг зохиогчид тэмдэглэхдээ, ардчилагчид АНУ болон ОХУ- ын хооронд байгаа санал зөрөлдөөнүүдийг анзаарахгуй байх төлөвгүй байна гэжээ. Тэд уг асуудлуудыг “оросын засгийн газартай шууд” хэлэлцэх төлөвтэй байна.