Владивостокд АНД-н бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АТЭС/ долоо хоног эхэллээ. Шинжээчдийн тайлбарлаж байгаагаар, Орос улс хөрөнгө оруулалтын сонирхолтой төслүүдийг санал болгож байгаа нь энэ салбарт чухал үүрэг гүйцэтгэгч болж чадах ажээ.

Одоогийн байдлаар АНД-н бүс нутаг нь эрчимтэй хөгжиж байгаа бүс юм. Тус бүс нутгийн ачаа эргэлт ойрын жилүүдэд нилээд өснө гэж шинжээчид үзэж байна. Бүс нутагт экспортыг нэмэгдүүлэх түүхий эдийн орд газруудын төслүүд боловсрогдоод байгаа төдийгүй заримууд нь бэлэн болж байна. Эдгээр нь тээврийн дэд бүтцийг болон тээврийн шинэ чиглэлүүдийг өргөтгөн, боловсронгуй болгох ёстой юм.

Бүс нутгийн орнууд Зүүн-Өмнөд Азийн бүс нутгийн холбооны орнуудын ирээдүтэй нилээд хэдэн төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна. Үүнд Хятад улс амгийн идэвхитэй оролцож байгаа бөгөөд өндөр хурдтай төмөр замын тээврийг идэвхитэй хөгжүүлж байна. Гэхдээ хамгийн гол зорилго бол АНД-н бүс нутгийг Европтой холбох юм. Энд нилээд хэдэн боломжтой хувилбарууд бий гэж АНД-н бүс нутгийн төвийн шинжээч Евгений Канаев тэмдэглээд

«Ойрын үед тээврийн хоёр том мега-төсөл манай ази-номхон далайн хөршүүдийн сонирхолд нийцэх болно. Эхнийх нь Европоос Зүүн Ази руу хийх ачаа эргэлтийг хэд дахин багасгах Хойд тэнгисийн зам. Хоёр дахь нь Берингийн хоолойн дор хонгил, түүнтэй  холбоотой тээврийн дэд бүтцийг барьж байгуулах. Техникийн хувьд бол энэ нь боломжтой зүйл, эдийн засгийн хувьд гэвэл маш их ашигтай. Чухамдаа энэхүү төсөл хэрэгжвэл, далайн тэнгисээс алслагдсан нилээд орнууд төсөлд нэгдэнэ. Эцэст нь хэлэхэд, Сибирийн төмөр замыг Солонгосын төмөр замтай нэгтгэж болох боломж хадгалагдаж буй юм» гэлээ.

Сибирийн төмөр замыг шинэчлэх төслүүд багагуй байгаа бөгөөд эдгээр нь шат дараалан хэрэгжиж байна. Умард Солонгосын тэнгисийн замыг шинэчлэх нь харин шинэ төсөл юм. Одоогийн байдлаар Азиас Европ руу тээвэрлэж байгаа гол ачаа бол Суэцийн болон Панамын сувгуудаар дамжин гарч байна.Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар,Хойд тэнгисийн замаар Йокогамагаас Роттердам хүртэлх зам нь гуравны нэгээр богино болох ажээ.Харин Орос улсын Арктикийг хөгжүүлэх төлөвлөгөөнд  ашигт малтмал олборлох хийгээд ачаа тээвэрлэлтийн зах дээр хүчийг хуваарилах чадвартай хойд тэнгисийн хөгжил нь стратегийн томоохон төсөл юм. Зүүн-Өмнөд Ази, Австрали болон Номхон-далайн өмнөд бүсийн төвийн удирдагч Дмитрий Мосяков хэлэхдээ

«Хэрвээ дэлхийн дулаарал цаашид үргэлжилсээр байх юм бол Хойд тэнгисийн замаар хөлөг онгоцнуудыг мөс хагалагч онгоцнуудтай явуулах үе нь богиносох юм. Тэгээд ч төсөл Европ, Азийн замыг мэдэгдэхүйц багасгаж байгаагаараа сонирхол татаж байна. Гэхдээ тээврийн салбарт нэмэлт хөрөнгө оруулалт хийж, Сибирийн төмөр зам болон Байгал-Амурын төмөр замыг боловсронгуй болгох нь надад илүүтэй зүйтэй санагдаж байна. Хэрвээ үүнийг чанартай хийвэл эерэг дүн гарч мэдэх юм. Оросыг тойруулан барьж байгуулах далайн тээврийн ачаа тээвэрлэлтэнд “Торгоны зам” бодит өрсөлдөгч болж чадах уу?» гэлээ.

Орос улс дэлхийн тавцан дээр Хойд тэнгисийн замыг идэвхитэй дэмжиж байна.Үүнийг АТЭС-ийн ДХУ-ын хүрээнд шинжээчдийн түвшинд хэлэлцэхээр төлөвлөж байна.