Орос улс АНД-н бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны топ-тавд оржээ. Энэ тухай PwC хууль-зүйн зөвлөгөө, аудитын компаниас явуулсан санал асуулга харуулжээ.Орос улсад хөрөнгө оруулаад байгаа бизнесийн хүрээнийхэн тус улсын зах зээлийг урьтал болгон үнэлж байгаа бөгөөд дараа нь Хятад, АНУ, Солонгос, Сингапурын захыг үнэлж байна. АНУ-ын дунд зэргийн эдийн засгийн хямрал болон евробүсийн хямрал болон Хятадын өсөлтийн удааширал нь АНД-н бүс нутгийн ирээдүйд сөрөг нөлөө үзүүлж байна. Санал асуулгад бизнес эрхлэгчдийн 36 % оролцсон бөгөөд тэд ойрын жилүүдэд бизнес дэвжинэ гэдэгт “ үнэхээр итгэлтэй “байгаа гэв.