7-р сард дэлхий дахинд 10 % өссөн хүнсний үнэ, сөрөг хүчин зүйлүүдээс болж дахин өсч магадгүй болоод байна. Сөрөг хүчин зүйлүүдийн дунд – Эль-Ниньогийн дулаан урсгалаас болж хуурай цаг агаар эрчимчиж байгаа болон хүнсний экпортлогчдын бодлого, эрчим хүч тээгчийн үнийн өсөлтөөс болж байна гэж Дэлхийн банк уламжилжээ. 5,6-р сард хүнсний үнэ буурсаны дараа 7-р сард үнэ өссөн юм. АНУ болон Зүүн Европын ган гачигаас болж буудай, эрдэнэ шишний үнэ 25 %, элсэн чихрийн үнэ 12%, ургамлын тос -5 % өсчээ. Харин цагаан будааны үнэ 4 % хямдарчээ. Дэлхийн зах зээл дээр буурцаг, буудай, эрдэнэ шишийн үнэ өмнөх 2008 онд хүрсэн дээд хэмжээний үнээс огцом өсч, шинэ үнэ тогтоод байна.

Нөгөөтэйгүүр, Дэлхийн банкны /ДБ/ шинжээчид 2008 -2009 оны байдал давтагдахад хүрэхгүй гэж үзэж байна, тэр үед зарим орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас үймээн самуун гарч байсан. ДБ нь урьдын адил хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөн нэмэгдэж байгаа тохиолдолд Ойрхи-Дорнод, Хойд Африк, Сахараас өмнө зүгийн Африкийн орнууд илүү эмзэг байх болно гэж үзэж байна.

6-р сарын 30-нд өндөрлөсөн санхүүгийн жилд Дэлхийн банк хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрт 9 тэрбум гаруй доллар зарцуулсан нь сүүлийн хорин жилд хамгийн өндөр үзүүлэлт байлаа.