Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Төрийн думд /парламентын доод танхим/ төрийн өндөр албан тушаалтнуудад 70 нас хүртэл ажиллах хуулийн төслийг өргөн барив. Энэ тухай өнөөдөр Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. Хуулийн төслийн зорилго “иргэний албанд өндөр боловсролтой удирдах боловсон хүчний бүрэлдэхүүнийг хадгалах” гэж хуулийн төслийг тайлбарлажээ. Одоогийн байдлаар Орос улсад төрийн өндөр албан тушаал хашиж байгаа иргэний албаны түшмэлийн дээд нас 65-с хэтрэхгүй байх ёстой юм.