Москва хотын Бүх оросын үзэсгэлэнгийн төвд олон улсын томоохон мэргэжлийн цэцгийн шоу болов. Оросын ихэнхи цуглуулагчид болон цэцэрлэгчдийн хувьд энэхүү үзэсгэлэн нь уулзах газар болон туршлага солилцоо боллоо. Харин энд ирсэн хэдэн мянган үзэгчид тус цэцэрлэгийн анхилуун сайхан үнэрт умбан, хосгүй сайхан цэцгүүдийг үзэх төдийгүй тэдгээрийг худалдаж авах боломжтой байв.

Үзэсгэлэн гайхамшигтай сайхан төдийгүй, олон төрлийн үзмэрүүдээрээ нүд гялбуулж байв. Цэцгийн шоу нь эхний өдрөөсөө аваад өндөрлөлтлөө амжилттай болов.Үзэсгэлэнгийн талбайнуудын нэг дээр Орос, Герман, Франц, Бельги, Солонгос болон Тайванаас дэлхийд нэртэй цэцэгчид /флористууд/ ирж оролцсон юм. Үзэсгэлэнд азийн орнуудын үзмэрүүд онцгой өнгө төрх бий болгож байв. Тэдгээрийг халуун орны ургамалууд, гайхамшигтай өвөрмөц ургасан модууд чимж байв. Дашрамд хэлэхэд, моднуудыг тусад нь ангилсан байсан. Оросын болон европын зарим тавиуруудад төрөл бүрийн модны төрлийн ургамлуудыг үржүүлэх газрыг дэлгэн тавьжээ.

Орос улсын болон дэлхийн 26 орны нийт 450 компани дөрвөн өдрийн турш Бүх оросын үзэсгэлэнгийн төвийг жинхэнэ үлгэрийн ордон болгон хувиргав. Энд төрөл бүрийн цэцэг, мод бүр дээврээсээ ургаж, хүрхэрээ урсаж, шиэн жилийн гацуур мод хүртэл гэрэлтэж байв.

”Цэцгүүд” үзэсгэлэн 19 дэхь удаагаа зохиогдов. Жил бүрийн үзэсгэлэнгээр эндхийн хананууд цэцэгчид, дизайнеруудын болон уран барилгачдын хосгүй урлагийн бүтээл болж хувирдаг. Ирэх жил зохион байгуулагчид түүхэн ойгоо тэмдэглэх бөгөөд шинэ цэцэг, давтагдашгүй хослол, шинэ шийдэлүүд болоод бүтээлүүдээрээ түмэн олноо бишрүүлэх нь дамжиггүй юм.