Лондонгийн Паралимпийн наадамаас даваа гаригт Оросын тамирчид 4 алтан медаль хүртэв. Усан спортын чөлөөт стилийн 50 метрийн зайд Денис Давыдов, мөн төрлийн 200 метрийн зайд Оксана Савченко нар тус тус дэлхийн дээд амжилт тогтоов. Тимур Тучинов байт харвааны тэмцээнд яллаа. Харин Паралимпийн наадмын ширээний тэннисний аврагаар Раиса Чебаника болжээ. Одоо Орос улсын баг нийт авсан медалийнхаа тоогоор гуравт жагсаж байна. Орос улсын шигшээ баг 16 алт, 20 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна. Паралимпийн наадамд Хятад тэргүүлж, удаах байранд Их Британи явж байна.