ОХУ-ын ГХЯ Сирид иргэний нислэгүүдийг хорих тухай шаардлага тавьсан “Сирийн чөлөөт армийн” заналхийллийг тэвчих төлөвгүй байна. “Сирийн чөлөөт армийнхны” Дамаск болон Халеба /Алеппо/хотуудын олон улсын онгоцны буудал одооноос цэргийн зориулалтаар ашиглагдах бөгөөд үүнийг зөрчсөн иргэний нислэгүүдийг устгах болно гэсэн мэдэгдэлийг Орос улс сэтгэл гүнээ түгшин хүлээн авлаа. Өмнө нь Сирийн чөлөөт арми хийсэн мэдэгдэлдээ, Дамаск, Халебын агаарын тээврийн компаниудад 9-р сарын 4-ний өдрөөс буюу мягмар гаригаас эхлэн нислэг хийхгүй байхыг зөвлөсөн байна.

ОХУ-ын ГХЯ үзэхдээ, Сирийн чөлөөт армийн энэхүү заналхийллийг юуны өмнө, 1944 оны Чикагогийн “Олон улсын иргэний агаарын нисэхийн “тухай конвенцын олон улсын эрхийг зөрчсөн явдал гэж үзэж байна. ОХУ-ын ГХЯ мэдэгдэлдээ, ийм маягийн мэдэгдэл нь сөрөг хүчнийхэн нь “Аль-Каидын” гэмт хэрэгтнүүдээс ялгаагүй “улаан зураасанд” ойртож байгааг харуулж байна. “Сирийн чөлөөт армийн сүүлийн мэдэгдэл нь терроризм тэдний үйл ажиллагааны гол арга барил болж байна гэдгийг батлан харуулж байна.

Гэхдээ эрх баригчидтай яриа хэлэлцэр хийхээс татгалзаж байгаа увайгүй байдлыг өөгшүүлж  “ялалт байгуулах мөч хүртэл ”нь дэмжих сирийн сөрөг хүчнийхнийг ивээн тэтгэгч улс орнууд үүнийг анзаарахгүй байхыг хичээж байна гэж ОХУ-ын ГХЯ тэмдэглэв. Тус яамны департаментын үзэж байгаагаар, Сирийн чөлөөт армийн заналхийлэл нь хэрэгжих болвол үр дагаврын бүх хариуцлага гүйцэтгэгчид дээр төдийгүй тэднийг ивээгчид дээр тусах болно “. Сирийн байдалдтай холбогдуулан Орос улсын ГХЯ өөрийн иргэдэд Сири улс руу аялахаас түдгэлзэхийг зөвлөж, тэнд аж төрдөг оросын иргэдэд аюулгүй чиглэлийг сонгож тус улсааас гарахыг уриалжээ.