АНД-н бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны /АТЭС/ Ажил хэрэгч зөвлөлдөх уулзалтан дээр хүнсний салбарын аюулгүй байдлын түншлэлийн төлөвлөгөөг батлав. РИА Новости агентлагийн мэдээлснээр, төлөвлөгөө нь 2012-2014 онуудыг хамарчээ. Түншлэлийн гол зорилтууд нь хөдөө аж ахуйн салбарын технолгиуд болон хүнсний экспорт/импорт дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын эмзэг бүлэгт хүнсний бүтээгдэхүүнийг хүртээмжтэй болгоход оршиж байгаа юм. Түүнчлэн, түншлэл нь гааль, хорио цээрийн алба болон мал эмнэлгийн журамыг уялдуулан ажиллахад чиглэгджээ .Уг төлөвлөгөөг 9-р сарын 8 нд болох АТЭС-ийн ДХУ- аар улс орнуудын тэргүүн нарт хэлэлцүүлэн, батлуулахаар өргөн барих ажээ. Мөн түүнчлэн, хуралдаан дээр хүнсний зах дээрх үнийн өөрчлөлтүүдийг харуулах интернет—портал боловсруулах санал гарчээ.