Ираны цөмийн төв Натанзад дэлхийн орнуудын тэргүүн нараас анх удаагаа Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж очив. Ираны төрийн ИРИ телевиз даваа гаригт монголын удирдагч цөмийн төвд байрлуулсан центрфугийг үзэж байгаа дүрс бичлэгийг харууллаа. Ираны төв хэсэгт оршдог Натанзын объектэд хоёр талын гэрээний хүрээнд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн / МАГАТЭ/ мэргэжилтэнүүд байнга очдог юм. Түүнчлэн, Лалын Бүгд Найрамдах Иран улсын  эрх баригчид өмнө нь тус обектэд гадаадын дипломатууд болон сэтгүүлчид оруулж байсан хэдий ч, гадаад орны төрийн тэргүүн анх удаа очив.