Цэргийн сэтгүүлч Нина Коледнева Читад 1945 оны 8-р сард Квантуны армийг бут цохиход оролцож явсан Забайкальскийн фронтын дайчдын дурсамжуудаар “Цахилгаан шидэлт. Японтой хийсэн дайн” баримтат эмхэтгэл гаргалаа. Коледнева таван жилийн турш фронтын ахмад дайчдын бүрэлдэхүүнд орж Забайкальскийн фронтын Улаан Арми Квантуны армийг бут цохисон БНХАУ ын хойд хэсгийн Өвөрмонголын Өөртөө Засах оронд очиж ахмад хүмүүсийн дурсамжуудыг тэмдэглэн авч, гэрэл зурагнууд цуглуулжээ. Уг номонд фронтынхны “цахилгаан мэт болж өнгөрсөн дайны” 25 өдрийн тухай : Говь Хянганыг туулсан амаргүй зам, Хайлаар хотын япончуудын хамгаалалтыг сэтэлсэн тухай өгүүлжээ. Баримтат эмхэтгэлд анх удаагаа Дэлхийн хоердугаар дайнаас хойш тавин жилийн дараа нууцаас гаргасан Забайкальский хязгаарын Холбооны аюулгүй байдлын удирдах газрын архивын материалуудыг ашиглажээ.