9-р сарын 4,5-ны өдрүүдэд Бээжин, Вашингтон хоёр талын хоорондын харилцаагаа зөөлрүүлэхээр хайлуулахаар шийдэж байна. 9-р сарын 4,5-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон хоёр талын харилцаа улам сөргөлдөж байгаа энэ үед Хятадад айлчилах гэж байна.

Байдал хурдтай уруудаж байгаагаас, талууд яриа хэлэлцэлээ Владивостокийн АНДЭЗХА-ны чуулга уулзалтын үеэр тавьж болохгүй байгаа аж. АНД-н бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган ийм боломж олгож буй юм. Хилари Клинтон дөрвөн сарын хугацаанд хоёр дахь удаагаа Бээжинд ирж байна. Хоёр талын харилцааны түүхэнд өмнө ийм зүйл гарч байсангүй.

АНУ өөрийн Азийн ПДХ системийн хэсгүүдийг Хятад улстай ойртуулах төлөвтэй байна. Тэд шаардлагатай үед хятадын пуужингуудыг саармагжуулж, устгахын тулд уг системийг Япон, Филиппинд байршуулахад бэлэн байна. Үүний хариуд Хятад тив алгасагч баллистик пуужингуудаа туршиж эхэлсэн. Уг ажиллагаа нь Хятадын ПДХ системийн тэсрэлт болсон юм.

Энэ бол нэг талын бүс нутагт хийсэн нэг алхам бөгөөд өрсөлдөгчийг хариу арга хэмжээ авахад нь өдөөн хатгаж байгаа юм гэж Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер тэмдэглээд

«Тус бүсэд АНУ-ын талаас болон БНХАУ-ын талаас хүчтэй цэргийн сургуулилтууд явагддаг. Саяхан америк-японы цэргийн сургуулилтуудад хариу барьж Хятад Нанькины цэргийн тойргийн томоохон сургуулилтыг явуулсан. Энэ бол харилцаа маш их хүчтэй хурцдаж байгааг харуулж буй юм. Хятадын цэргийнхэн тухайлбал, Батлан хамгаалах сайдыг оруулан хүчтэй мэдэгдэлүд хийсэн. Тэдний санаа аливаа өдөөн хатгалганд хариу барих юм» гэлээ.

Ингэхдээ АНУ, Японтой анх удаагаа ийм төрлийн сургуултуудыг явуулахад, Хятад яг дуурайж - эзэнгүй харал дээр цэргээ буулгаж, болзошгүй дайснаас түүнийг хамгаалах маягаар зохион явуулсан. Талууд нэрлэхгүй байгаа ч, угтаа Дяоюйдао /Сенкаку/ арлын тухай яригдаж буй нь илт юм. Ингэхдээ АНУ Японтой хамтарч арлуудыг хамгалаах болно гэж мэдэгдсэн нь галд тос хийсэнтэй адил болов. Үндэслэл нь 1960 оны гэрээ. АНУ болон БНХАУ аюултай зурвасны өмнө тулж ирээд байна гэж Олон улсын аюулгүй байдлын төвийн захирал Алексей Арбатов онцлон тэмдэглээд

«Зэвсэгт мөргөлдөөн болзошгүй, магадгүй юм шүү. Энэ тухай Хятадад ч, АНУ-д ч нээлттэй яригдахгүй байна. АНД-н бүс нутагт яг одоо нэг талаас Хятад, нөгөө талаас АНУ-ын хятадтай хөрш зэргэлдээ орнуудын хооронд хугарал гараад байна. Ингэхдээ АНУ өөрийгөө тэдний баталгаа мэт тавиад байна. Японоос аваад Өмнөд-Солонгос болон Өмнөд-хятадын арлуудын улмаас Хятадтай нутаг дэвсгэрийн болон нефтийн маргаантай Зүүн-Хятадын тэнгисийн орнууд байна. АНУ өөрийн цэргийн хүчийг АНД бүсэд шилжүүлэн авчирч, цаашид хэрвээ тэнд сөргөлдөөн гарвал өөрийн хүчийг зузаатгасаар байх юм» гэлээ.

Нөгөөтэйгүүр, Вашингтон, Бээжингийн аль аль нь цаашид хурцадмал байдлаа улам даймжруулахыг хүсэхгүй юм. Тэгэхлээр Хятадын ГХЯ-ны тэргүүн Ян Цзечи Хилари Клинтоныг Бээжинд аюултай зурваснаас холдож, цэрэг – улс төрийн хурц сөргөлдөөнийг сөрж зогсох, маш их санхүүгийн болон эдийн засгийн хараат байдалтай ухаантай тэнцлийг хэлэлцэхээр урьсан . Хилари Клинтоныг БНХАУ-ын дарга Ху Зиньтаотой уулзахаар төлөвлөж байна. Магадгүй, энэ уулзалт дээр хоёр талын харилцааны цаашдын хямралыг гүнзгийрэхэд стоп-дохио өгч мэдэх юм.