Хятадын Сычуань муж үерт автагдаад байна. Дөрвөн өдрийн турш тэнд усархаг бороо оржээ. Хэдэн арван хотууд усанд автажээ. Эвдэрч, нурсан байшин барилгуудын тоо хэдэн мянгад хүрч, 650 мянган хүн хохирол амсааад байна. Бороо орсоны улмаас газар нуржээ. Түүнчлэн, байгалийн сүйрлийн улмаас усан цахилгаан станц гэмтэл авчээ. Тус мужийн хөдөө аж ахуйд хүчтэй хохирол учирчээ. 30 гаруй мянган га тариалангийн талбай усанд автжээ.