Орос улсад өнөөдөр терроризмтэй тэмцэхэд эвлэлдэн нэгдэх өдрийг тэмдэглэж байна. Найман жилийн өмнө энэ өдөр Хойд Осетид террористуудын гарт сургуулийн сурагчид, тэдний эцэг, эх, багш нар барьцаалагдсан юм. Беслан хотын нэгэн сургуулийн биеийн тамирын зааланд алан хядагчид дэлбэрэх бодис тавьж гурван өдрийн турш нэг мянга хоёр зуу гаруй хүнийг барьцаанд байлгасан юм.

Бесланы сургуульд гарсан халдлагын улмаас 334 хүн амь үрэгдсэний дотор 180 гауй нь хүүхэд байсан юм. Халдлагаас хүнд гэмтэл авсан байсан нилээд хэдэн хүүхдүүд хожим нь ертөнцийн мөнх бусыг үзсэн.

Бесланы халдлагын найман жилийн ойд сургуулийн биеийн тамирын танхимд мөргөл үйлдэв. Эмгэнэлт явалдтай холбогдуулан эмгэнэлийн ёслолын ажиллагаа Москвад болов. Өнөөдөр үд дунд москвагийн хэдэн зуун иргэд тус хотод янз бүрийн жилүүдэд гарч байсан 12 халдлагын газруудад хуран цугларав. Тэд алан хядагчдын гарт амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ.

Алан хядагчдын гарт амиа алдсан хүмүүсийн дурсгалыг дурсах ёслолын ажиллагаа Орос улсын бусад хотуудад болж байна. 9-р сарын 3-ны өдрийг терроризмтэй тэмцэхэд эвлэлдэн нэгдэх өдөр болгосон юм гэж Орос улсын Төрийн думын Ауюлгүй байдлын хорооны тэргүүн Ирина Яровая тэмдэглээд

«Алан хядагчдын зорилго бол хүмүүсийн зүрх сэтгэлд аймшиг, сандрал төрүүлэх. Шинэ мөргөлдөөн гаргаж, тогтворгүй байдал бий болгох, бие биедээ үл итгэлцэл төрүүлэх. Мэдээж хэрэг, энд нийгмийн уур амсьгал маш чухал үүргэтэй. Чухамдаа нэгдмэл санаа зорилго терроризмын эсрэг хүчтэй эзвсэг болж чадна. Төр улсын ашиглаж байгаа хүчний аргууд нь нийгмийн эв нэгдэл, аливаа түрэмгийлэл, хүчирхийллийн хэлбэрийн эсрэг бидний хамтарсан тэмцэлд тулгуурлах ёстой» гэлээ.

Орос улсад хамгийн сүүлийн том халдлага Москва хотод 2011 оны 1-р сарын 24-нд “Домодедово” олон улсын онгоцны терминалд гарсан юм. Тэр үед нисч ирж байгаа зорчигдыг угтах танхимд амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн. Үүний улмаас 37 хүн нас барж, 120 гаруй хүн шархадаж эмнэлэгт хүргэгдсэн.

Орос улсын хуулийн байгууллагынхан халдлагаас урьдчлан сэргийлэхэд идэвхитэй ажиллаж байна. Гэтэл олон улсын түвшинд амжилт ихэнхдээ тэдгээр орнуудын нэгдмэл хүчин чармайлтуудаас шалтгаалж байна. Өнөөдөр томоорон гүрнүүдийн хооронд мэдээлэл солилцох механизм сайн ажиллаж байгаа бөгөөд терроризмын эсрэг хамтарсан ажиллагаануудыг явуулж байна. Нөгөөтэйгүүр, терроризм гэх ойлголтыг тайлбарлахад, улстөрийн бодлогын сөргөлдөөнөөс болж олон улсын эрх зүйд сүрхий цоорхой гарч байна.

Тиймээс энэ нь терроризмын дуулагуудад адил шинжтэй хандахад саад болж байна. Тухайлбал, Европ болон болон Ойрхи-Дорнодын нилээд хэдэн орнуудад Орос улсын хуулиар хорьсон терроризм болон ваххабизмын үзлүүд нь орогнол олжээ. Терроризмын ийм төрлийн хоёрдмол стандартууд байгаа цагт дэлхийн аль нэг буланд Бесланы эмгэнэлт явдал давтагдахгүй гэсэн итгэл үгүй юм.

Гэрэл зураг