Орос улсын АНДЭЗХА-ны жилийн хүрээнд зохиогдсон арга хэмжээнүүд нь тоо хэмжээгээрээ дээд амжилтанд хүрлээ. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ГХЯ-ны болон Худалдааны сайд нарын уулзалтын өмнө мэдэгдэв. Уулзалт АНДЭЗХА-ны долоо хоногийн хүрээнд Владивосток хотноо 9-р сарын 5,6-ны өдрүүдэд зохиогдоно.

АНДЭЗХА-ны долоо хоног эхлэхийн өмнө Орос улсын оруулсан бараг хагас зуу гаруй санал, санаачилгууд нь дэмжигдээд байна. Энэ бол худалдаа болон хөрөнгө оруулалтыг либералчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүнсний аюулгүй байдал, тээвэр-логистикийн системийг боловсронгуй болгох болон шинэтэглийг хөгжүүлэх зэрэг асуудлууд юм. Орос улсын даргалж байгаа үед тохиролцоонд хүрсэн шийдэлүүд нь дээд хэмжээний мэтгэлцээний сайн үндэс суурь болох ёстой гэдэгт итгэл дүүрэн байна гэдэгээ Сергей Лавров илэрхийлжээ. Сайд Владивостокийн ДХУ-аас томоохон тодорхой үр дүнгүүдийг хүлээж байна.

АНДЭЗХА-ны байгууллагын уулзалт нь эдийн засгийн чуулган хэдий ч, ДХУ-ын  үеэр улс төрийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм. Сирийн мөргөлдөөнийг зохицуулах сэдэв нь ДХУ-ын хэлэлцэх гол сэдвүүдийн нэг юм. Үүнтэй холбогдуулан Сергей Лавров энэ асуудлаар өөрийн түншүүдтэйгээ бүтээлч санал солилцоо явуулахад бэлэн байна. Орос улсын ГХЯ-ны тэргүүн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой тусгайлан уулзалт хийх юм.

Москва, Бээжин хоёр нь адил зүйлийг хүсч байна, энэ бол Сири улсыг ардчилсан, олон ургалч системд шилжихийг хүсч байгаа юм гэж Сергей Лавров хэлэв. Энэхүү зорилгод хүрэх ялгаа нь бидний хандлагуудад оршиж байна. Америкчуудын хувьд бол сирийн ерөнхийлөгч Башар Асадыг “зайлуулах”  явдал юм. Орос улс –эрх баригчдаас галаа зогсоохыг шаардаж, яриа хэлэлцээр хийх бүрэн эрхт төлөөлөгчдийг томилохыг шаардаж буй юм. Энэ бүгдийг сирийн иргэд яриа хэлэлцээрийн ширээний ард шийдэх ёстой гэж Москва үзэж байна. Энэхүү нэр томъёог  6-р сарын 30- нд сирийн асуудлаар болсон Женевын бага хурал дээрээс гаргасан. Гэхдээ Сергей Лавровын үзэж байгаагаар, женевын хамтаар гаргасан шийдвэрийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд АНУ-ын талаас бэршээлтэй тулгарч байгаа аж.

«Бид энэхүү баримт бичгийг НҮБ-ын АЗ-өөр дэмжүүлэх гэж санал тавьсан. Гэтэл сонирхолтой нь үүнд өрнөдийн бидний мэргэжил нэгт дипломатууд хориг тавьж татгалзсан. Магадгүй тэд хамтын энэ шийдвэрт бидний сонирхол давамгайлж байна гэж үзсэн байж болох юм. Тэгвэл сирийн хямралд манай гадаадын түншүүд сирийн ард түмний биш, харин өөрсдийн геополитикийн сонирхолуудыг удирдамжаа болгож байна гэх сэжиг нотлогдож байна. Женевын баталсан баримт бичигт юуны өмнө хүчирхийлийг зогсоохыг шаардсан» гэж Лавров хэллээ.

АНДЭЗХА-ны байгууллагын ДХУ-ын долоо хоногийн хуралдааны үеэр Солонгосын хойгийн цөмийн тулгамдсан асуудлаар хэлэлцэн тохирч ярилцах болно. Сергей Лавров тэмдэглэхдээ, Орос улс БНАСАУ-тай цөмийн тулгамдсан асуудлаар байнга яриа хэлэлцэр явуулж, улс  төрийн болон шинжээчийн түвшинд дэмжиж байдаг гэлээ. Орос улсын ГХЯ-ны тэргүүн зургаан талт хэлэлцээрийг сэргээн, үргэлжлүүлэх талаар хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Үүнтэй холбогдуулан Сергей Лавров хэлэхдээ, Пхеньян их удирдагчийнхаа гэрээсэнд байнга үнэнч байх болно гэж ярьдаг, тэгвэл БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ир оросын удирдагчдад  улс нь цөмийн зэвсэггүй хойг байхын төлөө байдаг гэдгийг батлан хэлж байсан гэж тэр сануулав. Москва чухам энэ байр сууринаас тус улсын одоогийн эрх баригчдыг үнэлдэг. Сергей Лавров сануулахдаа, энэхүү эрх үүргийг БНАСАУ нь БНХАУ, БНАСАУ, Орос улс, Өмнөд-Солонгос,АНУ, Япон улсуудын 2005 оны 9-р сарын 19-нд гаргасан хамтарсан мэдэгдэл болон НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудад тусгалаа олсон гэв.Эдгээр  эрх үүргүүд нь биелэгдэх ёстой юм. Энэ бол БНАСАУ цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд болон сансрын орон зайг энхийн зорилгоор, тухайлбал, энэ салбарт олон улсын хамтын ажиллагааг ашиглан тусгаар тогтнолын эрхээ бодитоор хэрэгжүүлэх цорын ганц арга зам юм гээж Лавров цохон тэмдэглэв.