“Орос улсын дэлхийн бусад орнуудад үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламж бидний боломж нөхцөлүүдэд нийцэхгүй, энэ салбарын олон улсын төлөөллүүдийн хэмжээнд хүрэхгүй байна гэж Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев энэ өдрүүдэд Москва хотноо зохиогдож байгаа Россотрудничество /Оросын хамтын ажиллагааны байгууллага/ агентлагийн гадаад дахь төлөөлөгчдийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Ерөнхий сайдын үзэж байгаагаар, агентлагийн ажлын үр ашгийг дээшлүүлэхийн тулд нилээд хэдэн зорилтуудыг шийдэх ёстой юм. Нэгдүгээрт, тэрээр Россотрудничество байгууллагын гадаад дахь төлөөлөгчдийн үр ашгийн үзүүлэлтүүдийг тодорхой болгож, ТУХН-ийн орнуудтай ажиллахад онцгойлон анхаарахыг санал болгов.  Геополитикийн хандлагуудыг харгалзан хүмүүнлэгийн төлөөллийг  АНД-н бүс нутагт өргөжүүлэх шаардлагатай байгаа аж. Россотрудничество байгууллагын ажлын гол бүрдүүлэгч нь дэлхий дахинд Орос улсын дүр төрхийг бий болгох явдал юм. “ОХУ-ын оролцоотой төслүүд яагаад гацаад байна вэ гэвэл, аливаа улс орнууд, олон нийт болгоомжлон хүлээж авч байгаад оршиж байна” гэж Медведев зөвлөв. “Шинжээчдийн үнэлэлтийг иш татан, Орос улс өндөр хөрөнгө оруулалттай чадавхитай орнуудын тоонд ордог бөгөөд одоогийн байдлаар имиж болон нэр хүнд унаснаас болж ээнхүү чадавхид гаададын хөрөнгө оруулалтыг татан оруулж чадахгүй байна гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.