Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар Владивостокийн АНДЭЗХА-ны  үеэр уулзаж, сирийн асуудлаар ярилцана. Оросын дипломат даваа гаригт РИА Новости агентлагт мэдэгдэхдээ,сирийн асуудлаархи Москва, Вашингтоны байр суурь нь “зарчмын хувьд зөрчилдөөн байхгүй юм” гэв. Орос улс Сирийг ардчилсан, бие даасан тусгаар тогтнолтой, нэгдмэл, нутаг дэвсгэр нь бүрэн бүтэн байгаасай гэдгийн төлөө байр суурьтай байдаг гэж Лавров хэлээд “ялгаа нь энэ зорилгод хүрэхэд янз бүрийн хандлага бэршээл байгаад оршиж байна”. “Америкчуудын хувьд хамгийн гол нь ерөнхийлөгч Башар Асадыг зайлуулж, гаднаас сирийн хямралыг зохицуулах схемыг тулган шаардахад оршиж байна”гэв . Орос улс сирийн хямралыг зохицуулахдаа женевын тохиролцоонуудыг удирдамжаа болгохыг санал болгож байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн хэлээд, эдгээр гэрээнүүдийн дагуу мөргөлдөөнд оролцогчид галаа зогсоож, яриа хэлэлцээрийн  ширээний ард суух хүмүүсийг томилох ёстой гэлээ. “Тэд энд улс орных нь ирээдүйтэй холбоотой асуудлуудыг бид тулгах нь үр ашиггүй гэж  үзэж байна. Тэгээд ч гаднаас тулгасан бодлого тогтовортой байх нь юу л бол “гэж сайд хэллээ.