Дэлхийн эдийн засгийн  байдал хүндхэн байгааг үл харгалзан,АНДЭЗХА-ны байгууллага эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар итгэлтэй урагшилж байна гэж Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр цааш нь хэлсэн үгэндээ 2020 он гэхэд АНД-н бүс нутагт чөлөөтэй, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын либерал дэглэмийг байгуулахад “АНДЭЗХА-ны оролцогчид эрчимтэй тэмүүлж “ байна гэлээ. АНД-н бүс нутагт чөлөөт худалдааны тухай 50 гаруй гэрээ үйлчилж байна. Орос улс худалдаа болон хөрөнгө оруулалтын журмуудыг тухайн шатанд либералчлахад ДХБ-д элссэн явдал гол чухал үүрэгтэй юм гэж Лавров хэлжээ.