АНДЭЗХА-г Орос улс даргалах зорилго нь манай улсыг шинэчлэн, шинэтгэлийг хөгжүүлэх гадаад нөхцөлүүдийг бий болгоход оршиж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв. Тэрээр цааш хэлэхдээ, одооноос “Оросын АНДЭЗХА-ны жил хамгийн их хөтөлбөрүүдтэй, үр дүнтэй болсон юм. Чуулганы түүхэнд 2012 онд зохион явуулсан арга хэмжээнийхээ тоогоор Орос улсын даргалан хуралдуулсан АНДЭЗХА-ны  өндөр  хэмжээнд явагдаж байгаа билээ. Оросын түншүүд бэлтгэл, зохион байгуулах ажлуудын түвшинг өндөр үнэлэв. Тэрбээр 9-р сарын 8,9-ний өдрүүдэд болох АНДЭЗХА-ны орнуудын тэргүүн нарын уулзалтыг ДХУ-ын чухал үйл явдлаар нэрлэв. “Орос улс даргалсан АНДЭЗХА-ны ДХУ-ын явцад бидний тохиролцоонд хүрээд байгаа зүйлүүд нь дээд хэмжээний түвшинд гүнзгий агуулгатай мэтгэлцээн явуулахад баттай үндэс суурь болж, бодит амьдрал дээр томоохон үр дүнд хүргэнэ” гэж Лавров дүгнэв.

Гэрэл зураг