Лондонгийн Паралимпийн наадмаас Орос улсын тамирчид ням гаригт дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Хөнгөн атлетикийн 100 метрийн гүйлтэнд Евгений Швецов, 400 метрт – Алексей Лабзин, уртын харайлтанд Николь Родомакин, усан спортын сэлэлтийн төрөлд Роман Макаров нар алтан медаль хүртэжээ. Паралимп-2012 наадмын дөрвөн өдрийн тоглолтын дараа Орос улсын шигшээ баг 34 медальтай байгаагийн дотор 12 нь алт, 1 нь мөнгө, 9  нь хүрэл медаль байна.

Багуудын нийт дүнгээр оросын баг тамирчид тавдугаар байранд явж байна. Паралимпийн наадамд бүх үзүүлэлтээрээ хятадын баг тэргүүлж явна. Тэд 35 алт, 24 мөнгө болон 28 хүрэл медаль авчээ. Наадмын тав дахь өдөр 50 багц медалийн төлөө өрсөлдөнө.