Орос улс АНД-н бүсийн нефтийн нийлүүлэлтээ 22-25 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Владивостокийн АТЭС-ийн долоо хоногийн хүрээнд Орос улсын АТЭС-ийн шинжилгээний төвийн бүрэн эрхт элчин сайд Глеб Ивашенцов мэдэгдэв.Тэрээр Орос улс АНД-н бүсийн орнуудад нийт нийлүүлэлтийн 8,9 хувийг экспортлодог гээд  тус орнуудад Орос улс байгалийн хийн экспортыг заасан жилд нийт нийлүүлэлтийн 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж 2020 он гэхэд Азийн баруун-хойд хэсгийн Япон, Хятад, Өмнөд-Солонгос улсуудад нийт дэлхийн эрчим хүчний хэрэглээний 50 хувь ноогдох болно. Энэ нь АТЭС-ийн тэргүүлэгч орнуудын хий болон “энхийн атомыг” ашиглаж, эрчим хүчний хэрэглээг өсгөх замаар “ногоон” эрчим хүчинд шилжих эрмэлзэл юм.  Азийн эрчим хүчийг хөгжүүлэхэд, ялангуяа атомын цахилгаан станц барьж байгуулах хамтарсан төслүүлдэд Орос улс оролцоход бэлэн байна гэжээ.