Орос улсын ерөнхийлөгч 9-р сарын 3 - нд Владивостокийн АТЭС - ийн ДХУ-ын/ 9-р сарын 8-9 / өмнө АНД бүс нутгийн үйлдвэрчний сүлжээний Олон улсын чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдтэй уулзалт хийнэ гэж Кремлийн хэвлэл мэдээллийн алба мэдээлэв . Орос улсын чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны санаачлагаар боло уулзалт – ярилцлагад Индонез, Япон, Өмнөд-Солонгос болон Вьетнам улсын чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөгчид оролцоно. Уулзалтаар АТЭС-ийн орон зай дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, АНД бүсийн эдийн засгийн байдал, шинэ ажлын байр бий болгох тухай болон хүн амын нийгмийн болон хөдөлмөрлөх эрхийн тухай ярихаар төлөвлөж байна.