Японы бие засах суултуур үйлдвэрлэгч ТОТО компани түлшний оронд амьтны ялгадас ашигладаг мотоцикл бүтээжээ. Энэ тухай “Интерфакс” агентлаг японы ХМХ-үүдээс иш татан уламжилжээ. Гурван дугуйтай мотоциклын суудлын оронд бие засах суултуур тавьж, ард талд нь дамартай ариун цэврийн цаас тогтоожээ. Ийм дизайныг компани зориудаар хүмүүсийн анхаарлыг татах гэж зохиожээ. ТОТО нь бие засах суултуурын үйлдвэрээр дагнадаг юм. ТОТО гийнхон тайлбарлахдаа, ийм төрлийн мотоциклыг бүтээхдээ, хүрээлэн байгаа орчин тойрныхоо бохирдолтыг доод хэмжээнд нь хүргэхийг эрмэлзэж байгаагаа өөрсдийн хэрэглэгчдэд харуулахыг зорьсон гэв. Түүнчлэн тус компаниас ийм мотоциклыг олон тоогоор үлйдвэрлэхгүй гэж мэдэгджээ.