Орос улс олон улсын бизнесийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай төлөөлөгчдийг бэлтгэх институт байгуулах санал тавьлаа. Өнөөдөр нээгдсэн АТЭС-ийн долоо хоногийн нээлтийн ажиллагаанд Оросын улсын төлөөлөгч Сергей Чернышев хэлсэн үгэндээ, Орос улсад бүрэн эрхт тусгай төлөөлөгчдийн системийг нэвтрүүлж байгаа тухай ярьлаа. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулагчдад оросын зах зээл дээр хүндрэлтэй санагдавал, өргөн эхр дархтай, тэр ч бүү хэл тус улсын удирдлагатай “холбогдох” эдгээр албаны хүмүүст хандаж болох аж. Ийм системийг нэвтрүүлэхийг АТЭС-ийн бусад орнуудад санал болгов.