Өнгөрсөн долоо хоног НҮБ - ын АЗ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний нэгэн адил сирийг хямралаас гаргах асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлэх гэсэн оролдлогууд нь ямар нэгэн итгэл найдвараас илүү урам хугарсан зүйлүүдийг илүүтэй харууллаа.

Энэ долоо хоногт Франц улс Нью-Йоркд НҮБ - ын АЗ ийн шуурхай хуралдаан дээр хямралыг шийдвэрлэхэд нөлөөтэй тэргүүлэх орнуудын ГХЯ - ны сайд нарыг цуглуулах гэж оролдов. Гэвч үр дүнгийн баримт бичиг гарах боломжгүй нь тодорхой болсон юм. Учир нь буюу АЗ - ийн байнгын таван гишүүний дөрвөн гишүүн Орос, Хятад, АНУ болон Их Британь хуралдаанд яваагүй юм. Нэг таласс Москва болон Бээжингийн байр суурь, нөгөө талаас Парис, Лондон болон Вашингтон.

Мэтгэлцээний хамгийн хурц сэдвүүдийн нэг бол Срийн нутаг дээр “аюулгүй байдлын дамжих бүс” буюу “хонгилуудыг” байгуулах санал юм. НҮБ - ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Антонио Гутьерес энэхүү санлыг сайшаасангүй. Түүнийг НҮБ - ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин дэмжсэн. Дамжих бүсийг байгуулах тухай санал нь Сирийн хэрэгт оролцох гэсэн шинэ оролдлого гэж улстөр судлаач Павел Святенков ийн ярьж байна: «Тус улсын нутаг дээр сирийн засгийн газрын армид боломжгүй, сөрөг хүчнийхэнд боломжтой алан хядагчид амарч, зэвсэг авах боломжтой ийм дамжих бүсийг байгуулах оролдлого юм. Тэд өөрсдөө жишээлбэл, НАТО - гийн нисэх хүчнээр хамгаалуулчаад, хаанаасаа Сирийн арми руу дайрах юм болж байна. Аюулгүй байдлын бүсийг байгуулах гэсэн ийм төрлийн төлөв нь яавч Асадыг огцруулах оролдлого болон сөрөг хүчнийхэнд илүү таатай дэглэмийг бий болгохгуй юм» гэж хэллээ.

Тегераны Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ сирийн чиглэлд мөн амжилт авчирсангүй. Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси нь Сирийн асуудлаар Иран, Саудын Араб болон Түрк оролцуулан хэлхээ холбоо тогтоох бүлгийг санаачилсан нь дуулиантай нурав. Эр-Рияд Тегеран руу өөрийн төлөөлөгчдийг илгээхийг ч хүссэнгүй. Харин ерөнхийлөгч Мухаммед Мурсийгийн Башар Асадыг огцрохыг уриалсан нь түүнээс Ираныг холдуулав. Тегеран өөрийн зүгээс Египт, Иран болон Венесуэлийг оруулан бүлэг байгуулах санал гаргасан. Энэ санал нь төдийлөн үр ашигтай байж чадахгуй байх. Иран Дамаскийг дэмжихээ хэзээ ч болихгуй. Харин сирийн сөрөг хүчнийхэн Ираныг яриа хэлцэлд ороход ямагт эсэргүүцдэг.

Сүүлийн удаа Сири улс Иракийн “холбоо барих бүлгийг” байгуулах саналыг хүлээн авсан. Тэрээр сөргөлдөөний талуудыг эвлэрүүлж, эрх баригчид болон сөрөг хүчнийхэн орох ЗГ бүрдүүлэхэд зуучийн үүрэг хариуцлагыг хүлээнэ. Энэ бол Орос улсын санаачилгаар 6-р сард Женевт бий болсон “үйл ажиллагааны бүлгийн ” ажил юм. Гэтэл АНУ, Франц, Их Британь болон тэдний түншүүд болох Персийн булангийн зарим улсууд ерөнхийлөгч Башар Асадыг хурдан огцруулахын тулд сирийн сөрөг хүчнийхэнд нэг талын дэмжлэг үзүүлж байна.

Шинжээчид сирийн хямралыг өнгөрсөн зууны 80 – аад оны Афганистаны дайнтай харьцуулж үзэж байна. Сирийн эсрэг сөрөг хүчнийхний эгнээнд Өрнөдийн болон Персийн булангаас их хэмжээний шан харамж авсан лалынхан олон байна. Яг л гучин жилийн тэртээх нөгөө Афганистаны можахедууд шиг. Энэ бүгд нь сирийн хямралыг хайр найргүй дайнд хүргэсэн. Стратегийн дүгнэлтийн хүрээлэнгийн дорно-дахины судлаач-шинжээч Сергей Демиденко ээн тухай нилээд гутрангуй бодолтой явдаг нэгэн: «Дайн дажин дээд цэгтээ хүрлээ. Маш их тооны хүний амийг авч явлаа. Хоёр тал хоёулаа байгаа бүх арга чаргаа ашиглаж байна. Тухайлбал, сөрөг хүчнийхэн “Аль-Жазира” болон “Аль-Арабии” туслалцаатайгаар мэдээллийн дайн явуулж байна. Башар Асадын гадаад улстөрийн өрсөлдөгчид түүнийг яасан ч тайван орхихгуй. Сирид гадаадаас мөнгө, алан хядагчдыг илгээж, зэр зэвсэг нийлүүлж байна. Тиймээс шинэ цус урсахыг хүлээж, шинээр Дамаскийг эзлэн авахыг хүлээх нь байна» гэж хэлсэн.

Үүнтэй холбогдуулан олон улсын хамтын нийгэмлэг Сирийн шинэ тусгай төлөөлөгч Лахдар Брахимид найдвар хүлээлгээд байгаа. Сирийн хямралыг зохицуулж чадахгуй гэдгээ хүлээн зөвшөөрч, огцорсон Кофи Аннаны ажлыг тэр залгамжлах болсон юм.

Ташрамд хэлхэд, дараагийн нэг зүйлийг хэлье. Сирийн тулгамдсан асуудал нь оросын Владивосток хотод зохиогдох АТЭС - ийн ДХУ - ын үеэр болох Орос болон Хятад улсын хоёр тэргүүн Владимир Путин, Ху Зиньтао нарын уулзалтын гол сэдэв болно. Орос улсын ГХЯ - ны тэргүүн Сергей Лавров АНУ - ын Төрийн департаментын нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой Сирийн асуудлаар зөвлөлдөх уулзалт явуулна. АТЭС - ийн ДХУ сирийн хямралаар өөрийн хандлагаар тусгай мэдэгдэл гаргах юм.