Владивосток хотод АТЭС - ийн долоо хоног нээгдэв. Уг арга хэмжээнийн эхний хөтөлбөр болох Залуучуудын чуулган болон тус байгууллагын өндөр албан тушаалтнуудын чуулган тус тус ажлаа эхэллээ. Оросын тал ДХУ – ыг даргалж байгаагийн хувьд нилээд хэдэн санал тавьлаа.

Орос улс ямар саналуудыг тавих талаар сэтгүүлчдэд Орос улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африкийн удирдах газрын тэргүүн Сергей Чернышев - ийн ярьж байна. Ойрын үед хоёр саналыг хэлэлцэх болно. Нэгдүгээрт, АТЭС - ийн хүрээнд загасны бүтээгдэхүүнийг нэгдсэн сертификаттай болгох. Энэ нь хйлгайн анчидтай тэмцэхэд тустай байх болно: “саарал” болон “хар” загас барилтыг нэг ч боомт хүлээн авахгуй. Орос улсын тавьж байгаа хоёрдугаар, чухал санал бол АТЭС - ийн бүх эдийн засагт хяналт тавих төлөөлөгчдийг бэлтгэх дээд сургууль байгуулахад хөрөнгө оруулах. ДХУ - ын бүх оролцогчид үүнийГ дэлхийн эдийн засагт ямар их чухал үүрэгтэй гэдгийг сайн мээдж байгаа гэж ГХЯ - ны дэд сайд Игорь Моргулов ийн ярьлаа: «АНД бүс нутаг дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулах үүднээс хамгийн их чухал ирээдүйтэй бүс юм. Энд дэлхийн санхүүгийн нийт өсөлтийн 20 % төвлөрч байдгаас, одоогийн дэлхийн санхүү-эдийн засгийн шийдвэрлэхэд эрэлхийлэх чухал анхаарал чухам энэ бү нутагт чиглээд байна» гэж хэлсэн.

АТЭС - ийн ДХУ - ын эхний арга хэмжээ Залуучуудын чуулган юм. Владивостокд төлөөлөгчид хүрэлцэн ирсэн төдийгүй одоо анхны уулзалтууд явагдаж байна. Чуулганы хуралдаануудад хэдэн өдрийн дараа энд зохиогдох улс орнуудын тэргүүн нарын болон засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцэх асуудлуудыг мөн адил хэлэлцэж байна. Залуучуудын чухал асуудлаархи бодол сэтгэгдэлүүд нь “том” ДХУ - ын төлөөлөгчдийн анхааралд хүргэх болно гэж АТЭС - ийн Залуучуудын форумын зохион байгуулах хорооны төлөөлөгч Александра Датомир ийн ярьж байна: «Залуус томчуудын нэгэн адил өөрийн залуучуудын удирдагчдын тунхаг бичгийг гаргана. Энэхүү Тунхагийг хаалтын ёслолын ажиллагаан дээр хүндэт зочдод гардуулан. Бид үүнийгээ АТЭСийн эдийн засгийн удирдагчдад дамжуулан гэдэгт найдаж банйа. Бид үзэхдээ, улс орны тэргүүн нар үүнийг анхааралдаа авч үзэж, залуучуудын харж байгааг мөрдлөг болгож ажиллана гэдэгт найдаж байна» гэж хэлсэн.

Сонирхуулахад, АТЭС - ийн “том” ДХУ нь Владивосток хотод 9 -р сарын 6 - ны өдөр улс орнуудын удирдагчид хүрэлцэн ирэхэд эхлэнэ. Орос улсыг ДХУ дээр ерөнхийлөгч Владимир Путин төлөөлнө. Арга хэмжээ хосгүй сайхан байгальтай Русский арал дээр зохион явагдана. Өмнө нь хотын эх газраас энэхүү арал дээр ирэхийн Босфор Восточный хоолойгоор дамжиж ирж байсныг ДХУ- ын өмнө дэлхийн хамгийн урт дүүжин гүүрийг барьж байгуулснаар шийдэж чадсан юм.