Өнөөдөр Владивосток хотод болж байгаа АТЭС - ийн албан тушаалтангуудын хуралдаан дээр Орос улс бионөөцийн хулгайн агнуурчид болон хулгайн анчидтай тэмцэхэд европын туршлагыг ашиглахыг санал болгов. Орос улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африкийн удирдах газрын тэргүүн Сергей Чернышев сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, АТЭС - ийн орнуудад хулгайн анчидтай тэмцэхэд “барьсан загасны нэгдсэн сертификат” гаргах санал тавьлаа. Түүний ярьснаар, ийм гэрээ нь шаардлагатай байгаа бөгөөд үүнийг зөрчигчид барьсан загасаа аль ч боомтод холбогдох сертификатгүйгээр өгч чадахгуй аж. Чернышев ийм практик нь Европын холбоонд хэрэгждэг гэв. “Тэнд үүнийг хэрэглэснээр тэнгисийн бионөөцөөр хийдэг дамын наймааны худалдааны нийт хэмжээ эрс буурсан” гэж тэр хэлжээ.