9-р сарын 1-2 - ний өдрүүд хоорондоо түүхэн чухал үйл явдлаар холбоотой. 1939-1945 онуудын Дэлхийн хоёрдугаар дайн эхлэж, дууссан өдрүүд. Уг дайнд 72 улс орон оролцсон /тэдгээрт манай бөмбөрцөгт амьдарч байсан хүн амын 80 % байсан/ бөгөөд хоёр бүлэгт нэгдсэн байв. Нэгд нь дэлхийг ноёрхох гэсэн атгаг санаатай Герман, Итали болон Япон, нөгөөд нь өөрсдийгөө зайлшгүй хамгаалах ёстой ЗХУ, Хятад, Их Британь, АНУ болон бусад нилээд хэдэн орон орсон байв.

Энэ дайн бол хүн төрөлхтөний түүхийн хамгийн аймшигтай нь басйан юм. Дайнд хэдэн мянган хот, тосгонууд үнсэн товрого болсон. Байлдаан нь 40 орны нутаг дэвсгэр дээр яьвгадаж байсан бөгөөд 27 сая хүн үрэгдэж, 65 сая хүн хохирол амссан. Тэдгээрийн дийлэнхи нь энгийн номхон ардууд байсан бөгөөд тэд бөмбөгдөлтүүд, буудлагуудад өртөж, түрэмгийлэгчдэд хороогдож, концлагеруудад тамлагдсан юм уу, аль эсвэл өслөглөн, өвчний улмаас нас барсан юм.

Гитлерийн эсрэг эвслийн ард түмэнгүүд нь ялангуяа, зөвлөлтийн ард түмэн ялалтыг асар их үнээр авчирсан. Гэтэл фашист Герман болон милитарист Японыг бут цохисон нь дайны дан ганц үр дүн болоогүй юм. Дэлхий танигдахгуй болтлоо өөрчлөгдсөн, учир нь колончлолын систем нурж эхэлсэн гэж вьетнамын профессор, түүхч Нгуен Куок Хунг үзэж байна: «Азийн ард түмнүүд, чухамдаа ЗХУ болон тэдний түншүүдийн ялалт тусгаар тогтонолын төлөө тэмцэлийг идэвхжүүлж, эхлүүлсэн гэж үздэг. Вьетнамын хувьд гэвэл, фашист Германы Коммунист нам бууж өгсөн тухай мэдээний дараа Вьетнамын нам бослогын бэлтгэлийг идэвхижүүлж өгсөн, ингээд Вьетнам өөрөө эрх чөлөөгөө олсон. Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтөний түүхэнд шинэ эрин үеийг нээсэн гэж хэлж болно. Энэ үеийн онцлог бол ЗСБНХУ ын нөлөө болон Ази, Африкийн орнуудад тусгаар тогтнолын төлөө тэмцэл нэмэгдсэн юм.

Өрнөдийнхний зөвлөлтийн нөлөөг хязгаарлах гэсэн эрмэлзэл нь дэлхийг хоёр эвлэршгүй лагерьт хуваасан. Нэг талаас АНУ тэргүүтэй капиталист лагерь, нөгөө талаас ЗСБНХУ тэргүүтэй коммунист лагерь байв. Тэдний өрсөлдөөн дэлхийн гудардугаар дайнд бараг хүргэх шахсан. Зарим үед орон нутгийн чанартай сөргөлдөөнүүд гарч байлаа.

Хоёр лагерь хоорондын эвлэршгүй дайн үзэл суртлын талбар дээр ч мөн явагдаж байв. Үзэл суртлын дайн нь бүр гол шалтгаан болох социалист лагерь болон ЗХУ байхгуй болчоод байхад хүртэл дуусаагүй. Тэрхүү уудам талд Орос улсын коммунист үзэл сурталтай нилээд хэдэн тусгаар улсууд бий болсон. Гэхдээ тэдгээрийн зах зээл, ардчилал руу өөрийн замаар замнах эрмэлзэлүүд, 1990 – эд оны үед тасарсан эдийн засгийн хуучин харилцаагаа сэргээх гэсэн оролдлогууд нь Өрнөдийн нилээд хэдэн орнуудын зүгээс зөвлөлт гүрнийг сэргээх гэсэн шүүмжлэлд өртөөд байна. 1941 онд фашист Германы түэмгийллийн золиос болсон Орос улсад Дэлхийн хоёрдугаар дайнбг эхлүүлсэн бурууг тохох гэж үзсэн. Ямар үндсэн дээр тэр вэ гэвэл, ЗХУ фашист Германы түрэмгийлэгчидтэй дайрахгуй гэрээ хийсэн байсан учрааас тэр. Одоо болтол өрнөдийн жирийн иргэдээс ЗСБНХУ-ын хувьд энэхүү арга хэмжээ нь зайлшгүй байсан гэдгийг нуудаг юм. 1930 аад оны үед Өрнөдийнхөн тухайлбал, Их Британь, Франц боон Польш Гитлерын коммунизмыг устгахыг мөрөөдөж байв. Өрнөдийн ардчилагчид Гитлерыг зулгуйдаж байгаад түүнд Чехийг эзлэн авах боломж өгсөн. Чухамдаа энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны анхны алхам болсон юм. Ингээд Гитлерийн ЗХУ тай дайнд турхирснаар, Их Британь, Франц болон Польш өөрсдөө түрэмгийллийн золиос болсон. Үүнээс энэхүү дайны түүхийн эхний сургамж хийхэд “бусдад бүү нүх ух, өөрөө тийшээ орж мэднэ” гэх оросын мэргэн үг байдаг юм.

Өнгөрсөн материалуудыг бататган хоёрдахь сургамж гэвэл, түрэмгийлэгч нь байнга өөрийн үйл ажиллагааг буяны үйлдлүүдээр зөвтгөх гэж эрмэлздэг. 19 – р зууны эхэн үед Наполеон Европыг эзлэснээ өөрийн засаглалд бүгдийг нэгтгэж, үүгээрээ үүрд мөнх дайн дажин, өс хонзонгийн асуудлыг дуусгавар болгох гэж байсан гэж тайлбарлаж байжээ. 20 – р зуунд Гитлер нь түрэмгийллийн бодлогоо германчуудын амьдрах орон зайг өргөжүүлэн тэлж, дэлхийн коммунизмтэйт тэмцэх гэсэн гэж зөвтгөж байсан аж. Харин Япон нь Хятад болон Номхон далайд дайн дэгдээснээ азийн ард түмнийг европын болон америкийн колончлогчдоос чөлөөлж, аугаа их бүсийг байгуулах уриан дор хийж байжээ. Одоо эрх чөлөө, ардчиллыг хамгаалах уриа моодонд орж, сонирхогчид ямар ч шалтгаанаар пуужин хөөргөх юм уу, танкуудаар дайрах болжээ. Харин дэлхий ертөнцид урьдын адил амар амгалан үгүй гэж профессор Нгуен Куок Хунг ярьж байна: «Дэлхий дахины тогтвортой байдалд ихэнхи бүс нутгуудын нутаг дэсвгэрийн маргаантай асуудлууд, зэвсэгт мөргөлдөөнүүд, зарим тохиолдолд жинхэн дайнд ч хувирч мэдэх нийгмийн болон шашны сөргөлдөөнүүд гарч байна» гэж хэлсэн.

Вьетнамын түүхчийн хэлж байгаагаар, ийм тохиолдлуудад Дэлхийн хоёрдугаар дайны сургамж - ард түмнүүд нэгдэж байж л фашизмын тахалтай тэмцэж чадсан юм. Хүмүүс буулт хийж чаддаг байж, бие биенийхээ сонирхолыг хүндэтгэж, хамгийн их үнэт зүйл болох энх тайван, тогтвортой байдал, бүрэн чадавхитай, тайван хөгжилд хүрэх юм.