Тегеранд энэ долоо хоногт нилээд хэдэн шуугиан дагуулсан Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ болж өнгөрлөө. Сирийн төлөөлөгчид Египтийн ерөнхийлөгчийг мэдэгдэл хийсний дараа хурлын танхимыг орхиж гарсан болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Ираныг Холокостыг хүлээн зөвшөөрөөгүйд шүүмжилж, үүнийгээ илүү нээлттэй цөмийн хөтөлбөр болгохыг уриалсан.

Зургаан өдөр үргэлжилсэн ДХУ-д хөдөлгөөний гишүүн 100 гаруй орноос төлөөлөгчид оролцсон. Тэдгээрийн 36 нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар байв. Тегеранд ийм өндөр түвшингийн төлөөлөл ирсэн нь ДХУ-ын үр дүн ямар болохыг эс харгалзан амжилтын тухай өгүүлж буй юм гэж шинжээчид тэмдэглэж байна. Тэгээд ч тасархай мундаг шийдвэрт ДХУ хүрч чадсангүй. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн бол оролцогчдын тоогоороо НҮБ-ын дараа орох дэлхийн хамгийн том байгууллага. Хөдөлгөөнд дэлхийн 120 ордог төдийгүй арван таван орон ажиглагчийн статустай байна. Гэхдээ тус байгуулагын нөлөөг хэтрүүлж үнэлэх хэрэггүй юм гэж Елена Мелкумян ийн үзэж байна: «Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн нь тухайн үедээ хүйтэн дайны дараах үед байгуулагдсан бөгөөд аливаа цэргийн эвсэлд үл нэгдэнэ гэсэн бие даасан өөрийн зарчимтай байгууллага. Тэр үед тус хөдөлгөөний гишүүн орнуудад тэр бүр бололцоо олдож байгаагүй. Гэсэн хэдий ч хөдөлгөөн үнэхээр нөлөө бүхий байсан Харин одоо бол хөдөлгөөнийн эгнээнд эв нэгдэлгүй болжээ» гэж хэлсэн.

Энэ удаа Иранд хүчин зүйлийг нэгтгэх шинэ боломж олдов. Энэ бол ерөнхийлөгч Башар Асад тэргүүтэй сирийн хувья тавилан юм. Нэг талаас, сирийн асуудлаар Тегерантаэй санал зөрөлдсөн Персийн булангийн орнууд Тегераны ДХУ-д оролцохоос татгалзсан явдал. Нөгөөтэйгүүр, Египет харин бүр Дамаскийн төлөө бүр эртний дайсагналаа мартахад бэлэн байгаа явдал. Египетийн удирдагч Мухаммед Мурси нь 30 жилд анх удаагаа Иранд айлчлан ирж, Түрк, Иран, болон Саудын Арабтай хамтарч Сирийн асуудлар хэлхээ холбоо тогтоох бүлэг байгуулах тухай саналыг авчирсан.

Гэхдээ ДХУ дээр түүний хэлсэн үг шуугианаар дууссан. Мурси нь “харгис дэглэмийн болон эсэргүүцэлийг дарахын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байгаа чин зоригтой палестинчууд, сиричуудыг “дэмжиж үг хэлсэн. Түүний ярьснаар, Египет нь Сирийн эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэгчдийг нээлттэй дэмжиж байгаа бөгөөд энэхүү тэмцэл нь сирийн ард түмний сонирхолд нийцсэн удирдлагын системд шилжиснээр дуусах ёстой ажээ. Танхимд сууж байсан сирийн төлөөлөгчид Мурсигийн хэлсэн үгний дараа танхимыг орхиж гарсан. Асадыг дэмждэг Ираны эрх баригчдад сирийн зэвсэгт сөрөг хүчнийхнийг дэмжиж байгаа энэхүү явуулга таалагдаагүй л байж таарна.

Нөгөөтэйгүүр, Ираны шашны тэргүүн Али Хаменеи сирийн сөргөлдөөний тухай мөн дурдаагүй юм. Тэр хэлсэн үгнийхээ талыг Израилийг шүүмжлэхэд зориулсан. Тэрчлэн НҮБ-ын бодлогыг эрс шүүмжилсэн, түүний үзэж байгаагаар, олон улсын энэ байгууллага нь өөрийн үнэт зүйлүүдийг дэлхий дахинд тулгахыг оролдож байгаа аж. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ираны удирдагчдыг Холокостын баримтыг үгүйсгэсэн ба Израилийг утсгах гэж заналхийлсэний төлөө буруутгасан. Түүгээр ч барахгуй, НҮБ- ын ерөнхий нарийн бичгийн дарга Тегераныг цөмийн хөтөлбөртэй холбоотой хязгаарлалт тогтоосон НҮБ ын бүх тогтоолуудыг биелүүлэхийг уриалсан. “Эс тэгвээс үгийн дайн нь жинхэн дайн болж хувирч мэдэх юм” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн юм.