АТЭС - ийн 21 орны 100 гаруй байгууллагын төлөөлөгч залуучууд Орос улсын Алс-Дорнодын Владивостокд хүрэлцэн ирэв. Тэнд тэд 9-р сарын 2-4 - нд АНД бүс нутгийн онуудын эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх саналууд дээр ажиллах юм. Залуучуудын ДХУ ажил мэтгэлцээн болон эдийн засгийн интерактивуудын хэлбэрээр явагдана. Дипломат туршлага олж авах зорилгоор, одоогийн болон ирээдүйн удирдагчдын салаа хоорондын харилцан ажиллагааг эрчимжүүлэх үүднээс оролцогчид АНД бүсийн улстөрчид, бизнесменүүд, шинжээчид, шинжлэх ухаан, соёлын зүтгэлтнүүдтэй танилцах болно . Залуучуудын ДХУ- ыг 9-р сарын 5-9 хоорон зохиогдох залуучуудын лидерүүдэд зориулсан “АТЭС голоса будущего”/”АТЭС-ирээдүйн дуу хоолой” /олон улсын хөтөлбөр үргэлжлүүлэх юм. Оролцогчид хамтдаа ажиллаж, шинэ зүйлүүдийг сурч мэдэх боломжтойгоос гадна бүс нутгийг хөгжүүлэх өөрийн бодол санааг улстөрчид, бизнесийнхэн болон АНД бүсийн шинжлэх ухааны хүрээнийхэнтэй ярилцаж хэлэлцэх боломжтой юм. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар, залуучууд тус хөтөлбөрт оролцож байгаагаараа хамгийн чухал яриа хэлцэлийг тогтооход туслаж байгаа бөгөөд эдгээр нь залуучуудын болон хамтын нийгэмлэгийн удирдлагын хоорондын хэлхээ холбоо, яриа хэлцэлийн тухай, тав тух болон бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн тухай асуудлууд юм. АТЭС - ийн залуучуудын ДХУ ын хаалтын ёслолын ажиллагаа Владивостокийн Алс-Дорнодын холбооны их сургуулийн хичээдийн байруудын нэгэнд нь болох юм. Чуулганд оролцогчдод хандаж Приморийн хязгаарын захирагч Владимир Миклушевский болон Алс-Дорнодын холбооны их сургуулийн ректор Сергей Иванец талархалын үг хэлсэн юм. Миклушевский чуулганд оролцогчдод хандан, мэтгэлцээний үр дүнд гарсан тэдний санал санаачилгууд АТЭС - ийн ДХУ - ын дэмжлэгийг авахыг хүссэн. Тэрээр хэлэхдээ, залуучуудын ийм төрлийн чуулганыг жил бүр явуулж байх санал гаргасан. Ректор Иванец тэмдэглэхдээ, чуулганд оролцогчдыг ирээдүйд АлсДорнодын холбооны их сургуулийн оюутнаар харахад баяртай байх болно гэсэн.