Өнөөдөр Орос улсын иргэд Дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхэн тэмдэглэлт өдрийг тэмлэглэж байна. 67 жилийн өмнө 1945 оны 9-р сарын 2 - нд фашист Германы холбоотон байсан милитарист Япон бууж өгсөн тухай актанд гарын үсэг зурсан юм. 8-р сарын 9 –с 9-р сарын 2 - ний өдрүүдийн Дайны шийдвэрлэх үед, америк Хиросима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаясаны дараа, зөвлөлтийн цэргүүд Квантуны цэргийг бут цохин, Солонгосын болон Хятадын нилээд хэдэн мужуудыг чөлөөлөх зорилготой Маньчжурт үйл ажиллагаа явуулсан юм. Бууж өгөх тухай актанд гарын үсэг зурасны дараа Потсдамын Тунхаглалын нөхцөлөөр Япон улс нь Хонсю, Кюсю, Сикоку болон Хокайдо болоод Японы бусад нилээд хэдэн жижиг цуврал арлуудад тусгаар тогтнолоо хязгаарлуулсан. Өмнөд Курилын Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи арлууд ЗХУ – ад ирсэн юм.