Орс улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Бородины тулалдааны 200 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Ёслолын арга хэмжээнүүд Москва орчмын Бородинод болно. Европын түүхийг өөрчилсөн 200 жилийн түүхт ойн арга хэмжээнд Франц, Австри, Польш болон Европын бусад орнуудын хүндэт зочид оролцох юм. Түүнчлэн, арга хэмжээнүүдэд соёлын зүтгэлтэнүүд, шинжлэх ухааны болон нийгмийн хүрээнийхэн, суут түүхчид, шашны төлөөлөгчид, 1812 оны Эх орны дайнд оролцогчдын үр сад нар болон Эх орны дайн оролцож явсан ахмад дайчид оролцох болно.

Өнөөдөр Бородины талбайд тухайн үеийн тулалдааны хэсгээс сэргээн тавьсан театрчилсан тоглолт болох бөгөөд уг тоглолтонд 3 мянга орчим хүн оролцож байна. Нөгөөтэйгүүр, Москва хот байгуулагдсныхаа 865 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэж байна. Уламжлал ёсоор нийслэл хотын төрсөн өдрийг 9-р сарын 1 - нд тэмдэглэдэг.