Өнөөдөр Москвагиий Кремлийн цагийн дуун дор Улаан талбайд V дахь “Спасская башня” цэргийн – хөгжмийн наадам эхэллээ. Уг арга хэмжээнд Хятад, Сингапур, Итали, Франц, Грек, Их Британь зэрэг нийт 12 орны 200 гаруй хамтлаг оролцож байна. Оро улсын 12 найрал хөгжим төлөөлж байна. Нэг мянга таван зуу гаруй жүжигчид өөрийн урлагийг толилуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжэээний гол сэдэв 1812 оны Эх орны дайн юм. Наадам нээлтийн ажиллагаанд баяр хүргэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин цахилгаан утас ирүүлжээ. Хүндэт зочдын дунд францын алдарт дуучин Мирэй Матье байна. Тэр Орос улс болон Франц улсын сүлд дууг дуулж оролцоно . Наадам 9-р сарын 8 ны өдөр хүртэл үргэлжилнэ.