“АНД-н бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны” /АТЭС/ хүрээнд Орос улсын Владивосток хотын Русский арал дээр 9-р сарын 2-нд АТЭС-ийн ДХУ-ын долоо хоног эхэллээ. Долоо хоногийн турш АТЭС-ийн өндөр албан тушаалтангуудын уулзалтууд, АТЭС-ийн Ажил хэргийн зөвлөлдөх уулзалтууд явагдах юм. Түүнчлэн, чуулганы хүрээнд ГХЯ-ны сайд болон худалдааны сайд нарын уулзалт тус тус болно. 9-р сарын 7,8 ны өдрүүдэд АТЭС-ийн Ажил хэрэгч уулзалт явагдах ба чуулганы ажлыг АТЭС-ийн орнуудын тэргүүн болон ерөнхий сайд нарын уулзалт өндөрлөнө. Эдгээр арга хэмжээнүүдийн явцад Орос улсын урьтал болгон зарласан бүх чухал асуудлуудыг хэлэлцэх юм. Тэдгээрийн дунд худлдааа болон хөрөнгө оруулалтыг либералчлах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, найдвартай тээврийн сүлжээ бий болгох болон шинэтгэлийни өсөлтийг хангах эрчимтэй харилцан ажиллагааг бий болгох зэрэг асуудлууд орж байна. АТЭС-ийн эдийн засгийн тэргүүн нар санал бодлоо солилцож, нээлттэй олон талт яриа хэлцэлийн явцад тулгамдсан асуудлуудад шийдвэр олох боломжтой юм. АТЭС-ийн ДХУ-ын долоо хоногийн ажлын үр дүнг дүгнэн гаргах Тунхаглалд түншүүдийн зарчмуудыг тэмдэглэн, АТЭС-ийн цаашдын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох юм. Чуулган уулзалтанд нийт 10 мянга орчим хүн оролцох бөгөөд тэдгэрийн дунд 21 орны тэргүүн байна.