Орос улсын хамгийн их нэр хүндтэй дээд сургуулидын нэг Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль дээр ОХУ-ын ГХЯ - ны сайд Сергей Лавров 9-р сарын 1 нд хүрэлцэн ирж, ирэээдүйн дипломатуудын өмнө үг хэлэв. Тэр оюутан залуустай уулзаж, тэдэнд орчин үеийн дэлхий дахины байдал болон дэлхийн хамтын нийгмэлэгт Орос улсын гүйцэтгэж байгаа үүргийн тухай ярьж өгөхөөр “өөрийн” төрлөх дээд сургуульдаа ирсэн юм.

Өнөөдөр дэлхий дахины хүндрэл улстөрийн дуудлагууд эдийн засгийн тулгамдсан асуудал болон хувирч буйд оршиж байна. Янз бүрийн бүс нутгуудад тухайлбал, Ойрхи-Дорнод болон Хойд Африкад эмх замбараагүй байдал намжаагүй байна. Хуучин ертөнц эдийн засгийн хямралтай тэмцсэни хэвээр байна. Ингэхдээ үй олноор нь хөнөөх зэвсэг, терроризм, хил дамнасан хар тамхи, мансууруулах бодисийн наймаа нь ард үлдээгүй заналхийлсэн хэвээр байна . Томоохон дуудлагууд нь 21 зууны ертөнцийн гол бүтцүүдийн заалтуудыг тодорхойлоход хүргэж байна гэж Сергей Лавров мэдэгдэв: «Орос улсын ноён нуруутай бодлого дэлхийн хэрэг явдлууд улам эрэлт хэрэгцээтэй болж байна. Энэ нь олон улсын байдалд нөлөөлөх боломж олгож байгаа төдийгүй, оросын сонирхолуудыг ч илүү үр ашигтай хамгаалахад нөлөөлж байна.Үүний тулд онилоход ажиллаж, үйл явдлын ямарч өрнөлд бэлэн байх ёстой юм. Эндээс судалгаа шинжилгээний ажлын болон дэлхийн хөгжлийн замын илүүтэй таамаг ямар их чухал үүрэгтэй болохыг хэлэхэд илүүдэхгүй. Үүнд бид /Орос улс/ илүү давуу талтай. Учир нь бид танин мэдэхүйн хүрээ нь хязгаарлагдмал гадаадын нөхдүүдээс ялгаатай нь үзэл суртлын хараа хяналт үгүй юм» гэж хэлсэн.

Ойрхи-Дорнод -орос болон олон улсын гадаад бодлогын илүү хурцадмал чиглэл байгаа. 6-р сарын 30 нд Сирийн асуудлаар зохион явуулсан Женевын бага хурал хүнд байсан тухай сайд ярьсан. Яриа хэлцэл 8 цаг үргэлжилж байсан. Дараа нь сирийн сөргөлдөгч хоёр талд хандасан үндэсний шилжилтийн байгууллага байгуулж, яриа хэлцэл эхлэх тухай “Женевын хамтарсан мэдэгдэл” гаргасан. ОХУ - ын ГХЯ ны тэргүүн хэлэхдээ: «Энэхүү баримт бичгийг НҮБ - ын АЗ-өөр дэмжүүлэх саналыг бид тавьсан. Гэтэл өрнөдийн нөхдүүд үүнийг хийхээс татгалзсан. Магадгүй тэд энэхүү хамтын шийдвэрт манай сонирхол тэднийхээс илүү тусгагдсан гэж үзсэн байж болох юм. Тэгвэл энэ нь сирийн хямралд зарим нэгэн гадаадын түншүүд сирийн ард түмний бус өөрийн геополитикийн сонирхолууддаа хөтлөгдөн оролцож байгааг гэрчилж буй юм» гэж хэлсэн.

Энэ үзэл бодол нь өрнөдийнхний сирид цэргээ оруулах тухай нээлттэй ярьж байгаагаас илэрхий байна. Орос улсын сайдын үзэж байгаагаар, гадаадын тоглогч бүр өөрийн нөлөөтэй сирийн сөргөлдөөнтэй талд хүчирхийллийг зогсоохыг ятшгах ёстой юм. Ташрамд хэлхэд, Женевт яг энэ тухай ярьж байсан. Гэтэл үүний дараа сирийн хотуудаас цэргээ гаргахыг сирийн ЗГ –аас шаардсан өрнөдийнхний мэдэгдэл гарч ирсэн. Сергей Лавровын үзэж байгаагаар, тус улсад дайн болж байхад аль нэг талд бууж өгөх санал тавих нь нэг бол гэндсэнийх, үгүй бол энэ нь өдөөн хатгалга ажээ.