Стамбулд явагдаж байгаа дэлхийн шатрын Олимпиадад Орос улсын шатарчид дөрөв дараалан хожлоо. Өнгөрсөн баасан гаригт тэд Хятадын өрсөлдөгчөө 3:1 хожив. Хар өнгөөр дүрсүүдээр нүүсэн Александр Грищук нь хятадын Юан Юэгээс давуу хүчтэй байлаа. Түүнчлэн, Дмитрий Яковенко нь мөн хар өнгийн дүрсүүдээр нүүж Ли Чаог хожив. Владимир Крамник - Ван Хао болон Сергей Карякин –Бу Сяньчжи нарын тавилт хайнцав. Оросын тамирчид Доминикийн БНУ, Грек болон Латвын өрсөлдөгчдөө ялав. Орос улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид Чехийн багтай өрсөлдөж мөн адил 3:1 оноогоор ялав. Шатрын Олимпиад нь Түркийн Стамбулд 8-рс арын 27-оос 9-р сарын 10 хүртэл үргэлжлэх юм. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй уралдаанууд нь швейцарын системээр 11 шаттай явагдаж байна.