2012 оны Лондонгийн Паралимпийн наадмын хоёр дахь өдөр Орос улсын шигшээ багийн тамирчид багтаа гурван алт, хоёр мөнгө болон нэг хүрэл медалы авчирлаа. Алтан медалийг хөнгөн атлетикчид : Маргарита Гончарова уртын харайлтанд, 200 метрийн гүйлтэнд дэлхийн дээд амжилтыг давтасан Роман Капранов болон зээрэнцэгийн шидэлтийн Алексей Ашапатов нар хүртсэн юм. Оросын шигшээ багт мөнгөн медалийг : буудлагын 110 метрийн төрөлд Марина Клименченко болон усан сэлэлтийн төрлөөр Роман Дубовой нар хүртлээ. Харин жудо бөхийн 73 кг жинд Шахбан Курбанов болон пауэрлиифнгээр буюу таталт, хэвтээ шахалт, штангтай суултын төрлөөр Владимир Кривуля нар мөнгө хүртсэн. Командын медалийн тоогоор одоогийн байдлаар БНХАУ ын баг тэргүүлж байна. Орос улсын баг зургаагаас дөрөвт ороод байна.