Өнөөдөр Владивостокийн Русский арал дээр АТЭС-ийн ДХУ-ын олон улсын хэвлэлийн төв ажлаа эхэллээ. Орос, солонгос болон японы сэтгүүлчид ажилдаа хэдийнэ ороод байна. АТЭС-ийн ДХУ-ын долоо хоног 9-р сарын 2-нд эхэлнэ. Хөтөлбөрийг залуучуудын чуулган болон тус байгууллагын албан тушаалтнуудын уулзалт эхлүүлэх юм.

ДХУ 9-р сарын 8,9 ний өдрүүдэд явагдана. Уг арага хэмжээн дээр Орос улсыг ерөнхийлөгч Владимир Путин төлөөлөх болно. АТЭС- ийг зохион явуулагч орны хувьд Орос улс нь улстөрчид, сайд нар болон шинжээчдийн тал бүрээс нь судлан үзсэн асуудлуудыг хэлэлцүүлэхээр оруулах юм. Ази, НД судалгаануудын төвийн шинжээч Вячеслав Амиров нь ДХУ дээр Орос улсын хэлэлцүүлэхээр тавих асуудлуудын талаар ийн ярьсан юм: « Бид цаашид бүс нутгийн худалдаа, эдийн засгийг либералчлах болон хөрөнгө оруулалтын солилцоог сайжруулах асуудлуудыг хэлэлцэнэ гэж найдаж байна. Бидний хувьд технологийн солилцоо, бүхэлдээ “ногоон” эдийн засгийг хөгжүүлж, экологийн цэвэр бараа бүтээгдэхүүнээр худалдах хийх нь маш чухал юм. Бидэнд цаашдаа тээвэр хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүд, Орос улсын тээврийн боломжууд шаардлагатай байна. Бүс нутагт хүнсний аюулгүй байдлын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Зах зээлийн тогтвортой нийлүүлэлт, үнийн болзошгүй өсөлтөөс зайлсхийх зэрэг нь чухал байна» гэж хэлсэн.

АТЭС - ийн их чуулгантай томоохон хүлээлтүүд холбоотой юм. Орос улс бүс нутагт үүргээ нэмэгдүүлнэ гэж найдаж байна гэж улстөрч Вячеслав Никонов ярьж байна: «Нэгдүгээрт, хэрвээ ДХУ амжилттай болж өнгөрвөл Орос улсад ашигтай, Орос улсын нэр хүнд өснө. Хоёрдугаарт, Орос улсын цаашид бүсийн томоохон төлөөлөгчийнх нь хувьд илүү их анхаарал хүлээж байна. Гадаад хөрөнгө оруулалтын үүднээс, хамтарсан үйлдвэрүүд байгуулагдах боломжтой. Одоо Орос улсын зах зээл дээр байгаа азийн компаниудын тоо европынхоос багагүй, гэхдээ илүү идэвхитэй байна. Гуравт, Орос улс АНД-н бүсийн зах зээлд нэвтрэх илүү таатай уур амьсгалыг хүлээж болохоор байна. Юуны өмнө эрчим хүчтээгчийнхээ хувьд» гэж хэлсэн

Энэ долоо хоногт дэлхийн улстөрийн бодлогын төв Владивосток руу шилжжээ. ОХУ нь АТЭС-ийн ДХУ-д оролцогчид болон зочдын бүхий л хүссэн зүйлийг нийцүүлэхийн тулд их зүйлийг хийсэн. Тэдний аюулгүй байдлыг 10 мянга орчим полицынхан болон цэргийнхэн хангаж байна. Мөн 11 усны хөнгөн онгоц, 6 нисдэг тэрэг болон хоёр нисэгчгүй төхөөрөмжийг ашиглаж байна. Цаг уурын албаны мэдээгээр, Владивостокийн ДХУ-ын үеэр далайн хар салхины аюул үгүй аж.